НЭГҮҮН МЭДЭЭ
Г.ХУЖАА ГЭХ НОТАРИАТЧИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НОТОЛЖЭЭ

БЗД-ийн тойргийн нотариатч Г. Хужаа гэгч хуулийг гууль болгож өмнө нь өөрт нь хандаж үйлчилгээ авч байсан иргэний орон байрыг бэлэглэлийн гэрээ нэрээр дээрэмдсэн байж болзошгүй асуудал хоёронтоо давтагдаж бид сурвалжилсан. Гэвч тус мэдээлэлд нэр холбогдсон хүмүүс байгууллага гэхчилэн тайлбар өгөлгүй өдийг хүрсэн ч бид мэдээллэсээр байв. Харин өнөөдөр нотариатчаас болж хохирсон иргэндээ хууль үйлчилж нотариатчинг залилангийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг прокурорын байгууллагаас нотолжээ.

С.ЖАВХЛАН : ТЭР ХҮЗҮҮГҮЙ НӨХӨР Ч ГЭСЭН ГЭМТ ХЭРЭГТЭН !

Арав гаруй хоногийн турш төв талбай дээр суулт зарлаж байсан УИХ-ын гишүүн асан С.Жавхлан эрүүл мэндийн шалтгаанаар тэмцэл хөдөлгөөнөө түр завсарлуулаад байгаа.Түүний энэ тэмцлийг монгол улсын ерөнхийлөгч асантай холбон тайлбарлах мэдээлэл хэсэгтээ л хөвөрсөн.Харин тус асуудалд бид дараах тайлбарыг авч амжиж байв.

БИД БАЯЛАГТАА ЭЗЭН БИШ ! БИДНИЙ БАЯЛАГТ “ВАН ХЯТАД” ЭЗЭН АЖ !!!

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Хятадын хөрөнгө оруулалттай компаниар нүүрс ухуулахыг дэмжиж, Аймгийн засаг даргад бичиг илгээсэн гэх мэдээлэл бий.Торуулбал : Дорноговь аймгийн Мандах сумын нутагт нүүрс ухахаар нутгийн иргэдийн эсэргүүцлийг үл тоон, харанхуй шөнөөр машин техникүүдээ хүч түрэн оруулсан нэгэн компаний талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон.Тэнд нүүрс олборлохоор ашиглалтын лиценз авсан компани нь "Түмэн айл инвест", Хувьцаа эзэмшигч нь Ван Рейнхау гэгч Хятад иргэн байдаг аж.Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай "Түмэн айл Инвест" компаний өмнөөс Хууль зүйн сайд Х.Нямбаатар Дорноговь аймгийн Засаг даргад албан бичиг илгээж тус компанид орон нутаг нь уурхайн эдэлбэр болон кемпийн талбайн газрыг баталгаажуулахгүй 3 удаа буцаасан асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэснээ өөрт нь эргэж танилцуулахыг хүсчээ. Харин уг шийдвэрт нь Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн иргэд бухимдаж : Нутаг орноо ухуулах эсэхээ нутгийн эзэд болох иргэд нь шийддэг болохоос Хууль зүйн сайд шийддэг юм биш хэмээн үзэж байгаа бөгөөд ХЗДХ-ийн сайдын энэ шийдвэр нутийн өөрөө удирдах эрхэд халдсан үйлдэл төдийгүй цэвэр ашиг сонирхолын зөрчил хэмээн шүүмжилж байна. Х.Нямбаатарын УИХ, ЗГ-ын гишүүн дээрээ нэмж нөмөрсөн бас нэг албан тушаал нь Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хэсгийн ахлагч.Харин түүний энэ мэт шийдвэрийн цаад зорилго нь Хятадын компаниар газар нутгаа, баялгаа ухуулах юм уу хэмээн иргэд эгдүүцэж байна.Нөгөөтэйгүүр Хууль зүйн сайд нь Хятад компанийг илт дэмжиж байгаа энэ үйлдэл нь Монголын баялагт Хятадуудуудыг эзэн суулгаж, амь амжиргаанаасаа салсан Монголчууд тэдний боол болох замыг төр нь дэмжсэнтэй адилтан шүүмжилж байна.

МОНГОЛ ЦАГДАА “МАН”-ЫГ Л ХАМГААЛНА ...

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн иргэд өдгөө эрхээ хязгаарлуулан хоригдож буй. Тэгвэл өнгөрөгч 2018 онд М.Энхболдыг огцруулахаар жагсаж байсан өнөөгийн эрх баригчид ч тухайн үед Үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдэлсэн. Харин өдгөө эрх мэдэлд хүрч эсэргээрээ үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ дарамтлагчид болж хувирчээ. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж буй иргэдээ ялгаварлан хандаж намын тодотголтой хэсэг бүлэг нь олон нийтийн арга хэмжээ зохион байгуулбал асуудалгүй өнгөрч намын болон улс төрийн дэмжлэггүй иргэд эрх баригчдыг шүүмжилбэл цагдаа хариуцлага тооцдогоос харвал Монгол цагдаа МАН-ын цагдаа болж хувирчээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль манай орны хөрсөнд тохирсон хэмээсэн нь иргэдийг айдаст автуулж иргэддээ дээрэнгүй ханддаг, хэлмэгдүүлдэг, зоддог цагдаа нараа өөгшүүлсэн үг мэтээр ойлгогдохуйц байгаа. Учир нь цагдаагийн удирдагч нь 1964 оны эрүүдэн шүүлт энэ цаг үед тохирно гээд хэлчихсэнээс өөргүй ойлгогдож буй... Энэ мэт өнөө цаг үед өдөр бүр өрнөж буй үйл явдлаас харахад Монгол цагдаа нар МАН-д үйлчилдэг болжээ.

ТӨРИЙН ШИЙДВЭРҮҮД “СОШИАЛ”-ААС ТӨРСӨӨР ...

Нийгмийг, нийт ард түмнийг төлөөлөх чадамжгүй ч бүхэлд нь төлөөлж байгаа мэт харагдаж, үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлдэг хэсэг бүлгийнхнийг “Сошиалчид” хэмээнэ. Улсынхаа Хууль зүйн сайдыг “Сошиал”-чидтай ам уралдуулан хэрэлдэхийг, хотын даргыгаа “Сошиал”-чдын дайралт бүхэнд хариулт өгөхийг хараад “Төрийн шийдвэр тогтоол” Сошиалаас хамааралтай болчихоод байна гэхэд нэг их хол зөрхөөргүй болчихоод байна. Монголыг улстөрчид удирдаад байна уу, сошиалчид удирдаад байна уу ? Сошиалчид дотроо хоёр төрөл байна.Зөвхөн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нэг төрлийнхөн. Харин нөгөө нь бусдын заавраар үнэнийг худал, худлыг үнэн болгож тараах замаар олон нийтийн үзэл бодлыг өөрчилж байдаг төрлийнхөн. Нийгэмд хамгийн аюултай боловч хамгийн их хандалт авдаг, хүчтэй төрлийнхөн нь үнэнийг худал, худлыг үнэн болгогч сошиалчид. Энэ төрлийн сошиалчдыг троллууд гэх бөгөөд тэднийг голдуу улстөрчид өөр өөрсдийн талд ажиллуулж, өрсөлдөгчдөө хэрхэн харлуулах, нийгмийн санаа бодлыг юу гэж өөрчлөх, юуг шүүмжилж, юуг магтахыг нь зааж, захиалга өгдөг. Ийм нэг захиалга дээр хэдэн зуун тролл ажиллаж зорилгоо гүйцэлдүүлэх хүртлээ зогсохгүй. “Үнэн гутлаа өмсөж байхад худал уул давсан байдаг” гэгчээр олон нийт тэр хэдэн зуун троллын захиалгатай, хуурамч үзэл бодолд шуудхан л итгэдэг болчихоод байна. Үүний уршгаар хүн алсан хүн ч ардын баатар болж болдог болчихжээ. Мөн троллуудын ажиллах механизм нь гурван янз. Эхнийх нь хэн нэг улстөрч, нам, төрийн байгууллагын хийх гэж байгаа ажил, гаргах гэж байгаа шийдвэрийг урьдчилаад “Зайлшгүй шаардлагатай” байгаа мэтээр олон нийтэд ухуулж, сэтгэлзүйг нь бэлтгэх арга. Тэгж тэд олон нийтийн үзэл бодлыг өөрсдийн талд бэлдсэний дараа шийдвэр гаргахад олон нийт үнэхээр л нүдээ олсон шийдвэр гэж таатай хүлээж авна гэсэн үг. Дараагийнх нь Аливаа шийдвэр гарсны дараа тухайн шийдвэр л “хамгийн зөв” гэж олон нийтэд ойлгуулах арга. Сүүлийн арга нь “ Нийгмийг шуугиулсан аливаа сенсацийг өөр сенсациар дарах” арга юм. “60 тэрбум”-ын хэргийн дуулиан “ЖДҮ”-чдийн сенсацид дарагдсан шиг. Өөрсдийх нь талын “но” ил болмогц өөр анхаарал татсан шуугиан гаргаж ирэх нь троллуудын сайн чаддаг зүйл. Энэ аргаараа тэд улсаа худалдсан асуудлыг ч дарж чадхаар хэмжээнд хүрчихээд байна. Троллууд энэ мэтээр олон нийтийн санаа бодлыг дураараа удирдах чадвартай учраас улстөрчид өрсөлдөгч нарынхаа троллуудаас учиргүй айна. Тиймдээ ч гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлыг нь шүүмжилж эхэлмэгц гаргасан шийдвэрээ цуцалж байсан тохиолдлуудыг бид олон харсан. Троллуудын энэ их хүч чадал нь улстөрчид нэрээ хэт их хичээдэг л оршиж байна. Улстөрчид троллууд олон хандалт авах тусам өөрийг нь олон нийт муухайгаар харж эхэлнэ гэж айдаг учраас л тэдгээр троллууд төрийн толгойд гарчихаад байна.

ЭХНЭР, НУУЦ АМРАГТАЙГАА НЭГ ОРОНД ОРОХ ДУРТАЙ Д.СҮНДИЙД 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Ардчилсан намаас улсын их хурлын 2020 оны сонгуульд өрсөлдсөн Нэткапитал ББСБ-ын ТУЗ-ын дарга Д.Сүндий 2019 онд өөрийн эхнэр болох Н.Ундрахын бие халдаж хүнд гэмтэл учруулсан байдаг. Тухайн үед тэрээр тус хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд нэр бүхий цагдаагийн алба хаагч нарт хахууль өгсөн мөн хэрэгт холбогдох хавтас хэрэг болон цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-н шалгалтаар тогтоогдсон юм. Тухайн үед Д.Сүндийгийн эхнэр болох Н.Ундрах цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхдөө ноцтой олон мэдээллийг дэлгэж байсан. Тэрээр хүчирхийлэл үйлдсэн түүний нөхөр Д.Сүндий өөрийн нууц амраг болох Халиун гэх эмэгтэйг гэртэй авчирч хууль ёсны эхнэр, хүүхдүүдтэйгээ хамтран амьдардаг байсан гэх. Үүгээрч зогсохгүй хамтран амьдрагч болох Халиунаатай хамт гурвуулаа нэг өрөөнд нэг орон дээр унтана хэмээн эхнэртэй хүч хэрэглэдэг байсан хэмээн түүний эхнэр Н.Ундрах дурьдсан байдаг. Тодруулбал, шүүгдэгч Д.Сүндий эхнэртээ гар хүрч, хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгуулж байхад нь түүнд ашигтай байдлаар уг асуудлыг шийдвэрлүүлэхээр 2020 оны дөрөвдүгээр сард Д.Баттөгс 20 сая төгрөг захирлаасаа авч, 10 саяыг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд, тавыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавт өгч, үлдсэн таван сая төгрөгийг нь өөртөө байлгаж байгаад үрж дуусгасан нь шалгалтын явцад илэрсэн юм. “Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон түүний удирддаг компанид ажилладаг байсан Д.Баттөгс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарт холбогдох хэргийг Хан-уул дүүргийн шүүх хэлэлцэн холбогдох хүмүүст ял оноолоо. Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүх : 1. Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноожээ. 2. Алба хаагчдад хахууль өгсөн Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгсийн эрхийг мөн 5 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох 3. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавын эрхийг мөн 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ял 4. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханы эрхийг 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэлээ.

МОНГОЛ УЛСЫН 60 ИРГЭН САМАР ТҮҮЖ ЯВААД ХИЛ ЗӨРЧИН ОХУ-Д СААТУУЛАГДЛАА

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын тодорхой тооны иргэд 5 нэгж техниктэй хоёр улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагджээ. Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, бартаа саад ихтэй, тасралтгүй хяналт зохион байгуулахад хүндрэлтэй хэсэг юм. 2021 оны 1,2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485 хүн. Арваннэг, арванхоёрдугаар сард мөн хил орчмын дэглэм зөрчсөн 5 удаагийн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажилсан байна. Харин сүүлд саатуулагдаад байгаа 60 иргэний хувьд самар түүж яваад хил давсан хэмээн үзэж байгаа юм.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧЫГ ХҮН АМИНЫ ХЭРЭГТ БУРУУТАЙ ХЭМЭЭН ШҮҮХ ҮЗСЭН Ч ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР ЦАГААДАВ !

Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний аминд халдсан байж болзошгүй хэрэг 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр гарсан байдаг. Уг хэргийн шүүх хуралдаан энэ долоо хоногт Төв аймаг дахь Сум дундын шүүхэд болсон юм. Шүүхээс тухайн хоёр алба хаагчын нэг болох Ө-г хүн амины хэрэгт хамааралгүй хэмээн үзэж цагаатгасан бол түүнтэй хамт явсан цагдаагийн хошууч У-г уг хэрэгт гэм буруутай хэмээн тогтоосон байна. Гэхдээ Төв аймгийн цагдаа У-г гэм буруутайд тооцсон ч Өршөөлийн тухай хуулиар цагаадаж, хохирогчийн хууль ёсны төлөөгчид 20 сая төгрөг гаргуулахыг шүүхээс тогтоожээ. Ингэснээр хүн амьны хэрэгт холбогдоод байсан цагдаагийн алба хаагчдын хэрэг цагаадаж хаагдлаа.

РЕППЕР LIL THUG E ХИМИЙН ЭМЧИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭН, БИЕ НЬ САЙЖИРЧ ЭХЭЛЖЭЭ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон билээ. Тиймээс түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд буй. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна. Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 93 хувь буюу 603.2 сая төгрөг бүрдсэн бөгөөд түүний биеийн байдал хэвийн, химийн эмчилгээндээ орж байгаа гэв. Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг

СОГТУУРСАН ҮЕДЭЭ ЭХНЭРИЙНХЭЭ АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 12-р сарын 07-ны өдөр нэгэн ноцтой хэрэг бүртгэгджээ. Хэргийг тодруулбал дэнжийн дугаар тоотод оршин суух эрэгтэй 32 настай Д.Ганбат согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох эмэгтэй 31 настай О-ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж амь насыг нь хохироожээ. Одоогоор тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна. НЭМЭЛТ : Хэрэгт шалгагдаж байгаа Д.Г-нь манай эхнэр гэртээ нас барсан байна гэх утга бүхий зүйлийг өөрийн ах Э.Д-д мэдэгдсэнээр цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгасан байна.

1 ... 264 265 266 267 268 269 270 271 272 ... 295