ЗАСАЛ ХИЙХ НЭРЭЭР ӨСВӨР НАСНЫ ОХИНЫГ ЗҮС ТАНИХ ЛАМ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

БЗД-ийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй охиныг зүс таних лам машинд хүчирхийлсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал тус дүүргийн...дүгээр байрны...тоотоос 15 настай охиныг нь зүс таньдаг лам засал хийнэ гэж гэрээс нь авч яваад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад Сансарын...тоотод суух Ц.Ө гэж 45 настай лам сэржим өргүүлэх хэрэгтэй байна гэж дуудан тус хорооны 10 дугаар байрны хажууд машинд хувцсыг нь тайлан хүчирхийлэл үйлджээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.