ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД УГААЛГЫН МАШИНД ГАЦЖЭЭ

Төв аймгийн Зуунмод сумын Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацжээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.