НЭГҮҮН МЭДЭЭ
АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ ХАЯГ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны домэйн нэр солигдсонтой холбоотой албан хаагчдын цахим хаяг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөж байгаа болно. Шинэ цахим хаягийн мэдээллийг хүлээн авч харилцана уу. Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, албан хаагчдын цахим хаягийн жагсаалт 1. Т.Энхбаяр, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, enkhbayar@ncge.gov.mn 2. С.Батцэцэг, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга battsetseg@ncge.gov.mn 3. О.Буянаа, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, buyanaa@ncge.gov.mn 4. Д.Энхжаргал, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, enkhjargal@ncge.gov.mn 5. Х.Цэнджав, Жендэрийн дүн шинжилгээ мэдээлэл судалгааны хэлтсийн Жендэрийн статистик, судалгаа, мэдээллийн сан, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн, tsendjav@gender.gov.mn 6. Б.Наранцацрал, Жендэрийн дүн шинжилгээ мэдээлэл судалгааны хэлтсийн Жендэрийн үндэсний чадавх, сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн, narantsatsral@ncge.gov.mn 7. Д.Батхишиг, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, batkhishig@ncge.gov.mn 8. Л.Мөнхтулга, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, munkhtulga@ncge.gov.mn 9. Г.Солонго, Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн Олон нийтийн жендэрийн боловсрол, соён гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, solongo@ncge.gov.mn 10. Х.Сувдаа, Бичиг хэрэг, дотоод асуудал хариуцсан ажилтан, suvdaa@ncge.gov.mn 11. Б.Гантуяа, Санхүү төсөв хариуцсан ажилтан, gantuya@ncge.gov.mn

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ (2022-2031)-НИЙ ТӨСЛИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний төслийг хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудад танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.01.26) төрийн бус, олон нийтийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 50 байгууллагын 60 орчим төлөөлөл оролцож, үзэл бодлоо солилцон, санал аа ирүүллээ. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний төслийг Жендэрийн үндэсний хорооны www.ncge.gov.mn цахим хуудсанаас үзэж, танилцан buyanaa@gender.gov.mn хаягаар саналаа өгөх боломжтой.

УИХ-ЫН 76 ГИШҮҮНЭЭС 32 ГИШҮҮН ХОМ МЭДҮҮЛСЭНГҮЙ

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 45.6 мянган албан тушаалтан буюу 97.5 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтнууд байгаагийн 91 буюу 26.6 хувь нь гаргаагүй буюу үүнээс УИХ-ын 76 гишүүнээс 32 нь мэдүүлгээ гаргаагүй байна. Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал: Улсын Их Хурлын Тамгын газар Шүүхийн ерөнхий зөвлөл Боловсрол, шинжлэх ухааны яам "Эрдэнэс Монгол" ХХК Ашигт малтмал, газрын тосны газар Соёл, урлагийн газар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна. Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай. Хуулийн хугацаа дуусахад 1 хоног үлдлээ. Эх сурвалж : АТГ

ЦАХИМ ОРЧИНД ЗАР ТАВЬЖ, 17-19 НАСТАЙ ОХИДЫН БИЕИЙГ ХҮЧЭЭР ҮНЭЛҮҮЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө “Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг баримтжуулан дайчлан баривчиллаа. Тодруулбал: Тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 881*****, 892***** гэх дугааруудаар “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдоод байна. Дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын 3-р зүйлд заасан хүнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

АНГИЙН НЭГ ХҮҮХДЭЭС ХАЛДВАР ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД 3 ХОНОГ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

Өнөөдрөөс эхлэн бүх ЕБС-ийн хичээлийг танхимаар хичээллэж эхлээд байна. Танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй гэж УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл зөвлөжээ. Мөн цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа энэ өдөр эхлэж байгаа бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана.

2-Р САРЫН 14-НЫ ЭНЭ ӨДӨР YOUTUBE-Н 17 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Америкийн видео хуваалцдаг олон нийтийн сүлжээний платформ 2005 оны хоёрдугаар сарын 14-нд Youtube-ийг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Youtube-ийг анх Стив Чен, Чад Харли, Жавед Карим нар хөгжүүлсэн ба 2006 онд "Google" компани 1.65 тэрбум ам.доллараар худалдан авсан. Youtube өдгөө Google-н араас орох хамгийн олон хэрэглэгчтэй веб сайт бөгөөд өдөр бүр нэг тэрбум цаг видеог хэрэглэгчид үздэг гэсэн судалгаа байдаг .

420 ТОНН МУУДСАН ТАХИАНЫ МАХЫГ ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРЭН БАЯРЫН ӨДРҮҮДЭД БИД ТҮҮНИЙГ НЬ ХҮРТЭЭД ДУУСГАСАН БОЛОЛТОЙ

Замын-Үүд дэх гаали ар сар шинийн баярын өдрүүдэд 4тэрбумын үнэ бүхий 420 тонн, 17 чингэлэг муудсан тахианы мах хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй.Эл асуудалтай холбогдуулан ЗУРГААН компанийг хууль хяналтын байгууллага шалгаад эхэлчихсэн байгаа. Хоёрдугаар сарын 02-ны өдөр ЗУРГААН аж ахуй нэгж АРВАН чингэлэг тахианы мах оруулж иржээ. Оруулж ирсэн компаниудыг дурьдвал : Агро ХХК НВЦ трейдинг Хасхүү ХХК Далайцэнгэл ХХК Хос-Очирт трейд Эйшн органик фүүд импорт ХХК /Asian organic/ байгаа аж.Мөн Жингийн гол , Энжико , Ундрага ти жи би компаниудын нэрч дурьдагдаад амжлаа. -18 хэмээс багагүй температурт битүүмжилсэн тээврийн хэрэгслээр мах махан бүтээгдэхүүнийг импортлох ёстой байтал энгийн чингэлгээр нэмэх градуст арав хоног тээвэрлэн нийслэлд оруулж иржээ. Гэтэл эдгээр компаниуд зориулалтын хөргүүргүй, бараа таваар тээвэрлэдэг энгийн чингэлгээр БНХАУ-ын 4 хэмийн дулаан уур амьсгалтай Жининг хотоос арав хоног тээвэрлэн Замын-Үүдээс Улаанбаатарт хэдийн оруулаад иржээ.Энэхүү асуудал нь ХМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнх , Замын-үүд дэхь хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Нямдорж нарын хийсэн ажил юмсанж. Ийнхүү муудсан махаа гэрээт компаниудаараа тараан хиам болон бэлэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж баярын өдрүүдээр бид аль хэдийнээ хүртсэн бололтой.Одоогоор уг асуудлыг Гаалийн ерөнхий газар шалгаж байна.

ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЭХЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХҮҮХДҮҮДЭЭ ДАГУУЛСАН ЭЦЭГ ЭХЧҮҮД ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮҮДЭНД УРТААС УРТ ДАРААЛАЛ ҮҮСГЭЭД БАЙНА

Х оёрдугаар сарын 14-нөөс х эсэг завса рлаад байсан цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар эхлэхээр болсонтой холбогдуулан цагаан хорхой, халдварт өвчний шинжилгээг авахаар өчигдрөөс эхлэн зарим цэцэрлэгийн гадна хүүхдүүдээ дагуулсан эцэг эх чүүдийн урт дараалал үүс ээд байгаа . Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагда ж о рон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. 2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна. Тухайн дүүргийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах утсаар лавлана уу. Нийслэлийн Боловсролын газар – 70113032 Баянгол дүүрэг – 76119595 Баянзүрх дүүрэг – 70104005 Сүхбаатар дүүрэг – 70111606 Чингэлтэй дүүрэг – 11-315442 Хан-Уул дүүрэг – 11-342472 Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444 Багануур дүүрэг – 70213815 Багахангай дүүрэг – 99989669 Налайх дүүрэг – 70233008

БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНД ЭЗЭНГҮЙ НИСДЭГ ТЭРЭГ ОЛДЖЭЭ

Манайхан нэг үеэ бодвол эх орныхоо байгалийн сайханг үзэж хөдөө орон нутгаар гэр бүл,хамаатан садан, найз нөхдөөрөө аялах нь ихэссэн. Гэсэн хэдий ч барьсан утас, унасан унаагаараа уралдах нь энүүхэнд.Тэр ч бүү нисдэг тэрэг хөлөглөн Бурхан Халдун, Шилийн богдыг зорих аж. Бурхан Халдуныг зорин очсон хэсэг эрчүүд энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр утаа хаясан байдалтай эзэнгүй орхисон нисдэг тэрэг байхыг олжээ. Ямар учраас ийнхүү саатсаныг мэдэхгүй ч хөдөө хээр хол замд явахдаа иргэд маань техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж явахыг анхааруулж байна.

9-13 НАСНЫ ОХИДОД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ ТУН ТУС БҮРИЙГ НЬ 20000 ТӨГРӨГӨӨР ХИЙНЭ

Умайн хүзүүний хавдар үүсгэдэг хүний папиллома вирусний эсрэг вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор хүн амыг вакцинжуулж байна. Умайн хүзүүний хавдрын эсрэг хэд хэдэн вакцин байдгийн нэг нь хүний папиллома вирусний эсрэг вакцин юм. Уг вакциныг 9-13 насны охидод ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ. ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакцин хийх бөгөөд тун тус бүр нь 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна. I тун хийлгэснээс хойш 2 сарын дараа II тунг хийлгэж, эхний тунгаас 6 сарын дараа III тунг хийлгэх юм байна.

1 ... 262 263 264 265 266 267 268 269 270 ... 314