НЭГҮҮН МЭДЭЭ
0-4 НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛЖ, НЭГ НЬ ЭНДЖЭЭ

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэх болсон талаар ЭМЯ-наас анхааруулаад буй. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан “2022 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны хоёр хүүхдэд менингококкт халдвар бүртгэгдсэн байна. Нас баралтын түвшин 50 хувьтай байна. 5-6 жилийн дунд хүн амын дунд дэгдэлт үүсэж байна. 1-5 саруудад үргэлжлээд буурдаг, оргил үе нь 3-5 сард байдаг. Тав хүртэлх насны хүүхдүүд өвчлөх нь их байна. Нийт өвчлөгсдийн 80 хүртэл хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Өвчтэй хүнтэй нэг метрийн дотор харьцвал халдвар авах эрсдэлтэй гэж үздэг. Бүртгэгдсэн хоёр тохиолдлын ойрын хавьтлыг нь тусгаарлаж, голомтонд авдаг хариу арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн. Бага насны хүүхдүүд буюу грээр хүмүүжиж байгаа хүүхдүүдэд эцэг, эх нь халдвар өгч байна. Тиймээс эцэг, эхчүүд гаднаас орж ирээд ам, хамраа зайлаад хүүхэдтэйгээ харьцах хэрэгтэй” гэлээ.

20-ООД НАСНЫ ГУРВАН ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болжээ.Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 8-ны өдрийн 21:29 цагт тус дуудлагыг хүлээн авчээ. Иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ байсан аж. Эрлийн ажиллагаа одоог хүртэл ар гэрийнхэн, онцгойгын алба хаагчид, нутгийн иргэдийн тусламжтай үргэлжилсээр байна. Мөн Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Г гэр бүлийн маргааны улмаас өчигдөр 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан байна. Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт Г/28 настай, эмэгтэй/ эрэн хайж ажиллагааг хийсээр байна.

Ш.ЭНХИЙН-ОД АЛБАН ЁСООР ДЭЛХИЙН ШИГШЭЭ БАГТ БАГТЛАА

Хамгийн алдартай өсвөрийн сагсчдын бүх оддын тоглолт гэж хэлж болохоор "NIKE HOOP SUMMIT" шоу тоглолтыг 2 жил завсарласны эцэст Nike компаниас 2022 онд дахин зохион байгуулах гэж байна.Тоглолтод дэлхийн шигшээ багт багтах шилдэг 12 тамирчны нэгээр Шаравжамцын Энхийн-Од албан ёсоор зарлагдлаа. Америкийн шилдгүүдийн эсрэг Дэлхийн шилдгүүд тоглох гал гарсан тоглолт дөрөвдүгээр сарын 8-нд Орегон мужийн Портланд хотод болно. Дэлхийн шигшээ багт түүний мэдээллийг ингэж оруулсан байна: 4 одтой SF: Mike Sharavjamts Willoughby (OH) ISA академи On3 зэрэглэл: №50 On3 NIL Үнэлгээ: 42,000 доллар Статус: Dayton-той гарын үсэг зурсан

“ КАПИТАЛ’’ БАНКНААС НЭР БҮХИЙ УЛСТӨРЧИД ХЭД ХЭДЭН ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН БЭ?

Хэд хэдэн нэр бүхий улстөрчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж хамаарал бүхий компаниараа дамжуулан "Капитал" банкнаас их хэмжээний зээл авсан нь эхнээсээ ил болоод буй. Тухайлбал: УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан 13 тэрбум төгрөгийн зээл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурван тэрбум, Ш.Раднаасэд нэг тэрбум төгрөгийн зээл авсан аж.

ОХУ ГАДААДЫН 48 ОРНЫ ЭСРЭГ ЭКСПОРТЫН ХОРИГ ТАВИЛАА

ОХУ эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, машин механизмын эд анги, хөдөө аж ахуйн зэрэг 200 гаруй бараа, бүтээгдэхүүнд экспортын хориг тавилаа. Энэхүү хориг арга хэмжээг АНУ болон барууны улсуудаас авсан нөхөрсөг бус арга хэмжээний эсрэг тавьж байгаа гэдгээ тус улсын Сангийн сайд мэдээлжээ. Хоригт хамрагдах улсуудын хувьд АНУ, Европын холбоо тэргүүтэй 48 орон байна. Эдгээр орнуудын нэрс бүрэн зарлагдаагүй байна. Гэхдээ Гүржийн салан тусгаарласан бүс нутаг болох Өмнөд Оссет, Абхаз болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудыг экспортоос чөлөөлж болно гэж мэдэгджээ. Цаашлаад оросын далайн боомтууд дээрх гадаадын хөлөг онгоцын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй аж.

ӨНГӨРСӨН 3 ХОНОГИЙН ХУГАЦААНД НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 11 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Гуравдугаар сарын 7-ноос 10-ны хооронд зам тээврийн ослын улмаас 11 хүний амь хохирсны хоёр нь нийслэлд, орон нутагт есөн хүний амь нас эндсэн байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж бэртсэний 11 хүүхэд байна. Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн. Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн. Орон нутагт o Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон байна. o Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн. o Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүний амь хохирсон. o Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн. Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж 11 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.

СОГТУУРСАН ҮЕДЭЭ ГАЛ ТАВЬСНЫ УЛМААС ИРГЭДИЙН ГУРВАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ШАТЛАА

БЗД -т байрлах "Century апартмент" хотхоны баригдаж байгаа Б блокийн В1 давхрын зогсоолд эрэгтэй 32 настай Т согтуурсан үедээ "Isuzu Elf" маркийн ачааны автомашин дээр байсан барилгын хогон дээр санаатайгаар гал тавьжээ. Үүний улмаас иргэн /М/-н эзэмшлийн toyota highlander, иргэн /М/-н эзэмшлийн toyota prius 30, иргэн Б-н эзэмшлийн Lexus rx 450 маркийн гурван тээврийн хэрэгслүүд шатсан байна. Тус хэргийг БЗДЦХ-1 хэлтэс шалгаж байна.

ЭЦЭГ, ЭХИЙН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААС БОЛЖ 4 НАСТАЙ ХҮҮХЭД БУУНЫ СУМАНД ОНОГДОЖ БЭРТЖЭЭ

Эцэг, Эхийн бас нэг хайхрамжгүй жишээ Ховд аймгийн Алтай суманд боллоо. Тодруулбал : Тус суманд оршин суух Б- гийн 4 настай хүү Дробинк маркийн бууг оролдож байгаад сум алдаж, гэмтэн ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Тухайн буу яагаад цэнэгтэй байсан зэрэг асуудал ч сөхөгдөж байна. Иймэрхүү Эцэг, Эхийн хайхрамжгүй байдлаас болж бяцхан үр хохирсоор л...

ХОГИЙН ЦЭГЭЭС УУТАНД ХИЙЖ ХАЯСАН НЯРАЙ ХҮҮХДИЙН ЦОГЦОС ОЛДЛОО

ЭХЭМҮТ -ийн дэргэд байрлах хогийн цэгт нярай хүүхдийн цогцос байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр буюу 3.10-ны 11 цагын орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу бүрэлдэхүүн шалгалт хийхэд тухайн хогийн цэгт хар уутанд хийсэн эрэгтэй нярай хүүхдийн цогцос олджээ. Тус хэргийг БГДЦХ -1 шалгаж байна.

1 ... 257 258 259 260 261 262 263 264 265 ... 334