ФИНЛАНД УКРАИНЫ ДҮРВЭГСДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ
Финланд Украины дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн гэж Ерөнхий сайд нь мэдэгдлээ. Харин Литви улс мөргөлдөөнөөс үүдэн дотооддоо онц байдал зарлах эсэхээ шийдэхээр хуралдаж байна гэв.
Финланд Украины дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн гэж Ерөнхий сайд нь мэдэгдлээ. Харин Литви улс мөргөлдөөнөөс үүдэн дотооддоо онц байдал зарлах эсэхээ шийдэхээр хуралдаж байна гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Энэ бол яах аргагүй болгоомжлох ёстой асуудал. Бид уржигдар “Роснефть” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдож тодруулга авсан. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шатахууны асуудлаар ОХУ-д очиж ажиллах, холбогдох хүмүүстэй уулзах үүрэг даалгавар өгсөн. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ сүүлийн найман жил байгаагүй өндөр үнэд хүрсэн. Бид 100 хувь гаднаас хамааралтай учир үүнийг дагаад шатахууны үнэ өснө. Өнөөдөр ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүйгээр А92 бензиний үнэ автомат үнийн тооцооллоор хийгдэж байна. Үүний хүчинд сүүлийн үед 20-70 төгрөгөөр нэмэгдэж байна. Нөгөө талаас гадаад зах зээлийн үнэ нэмэгдэхээр дагаад өснө. Орос, Украины нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсөж ч магадгүй, буурч ч магадгүй. Буурах нөхцөл байдал нь юутай холбоотой вэ гэхээр, ОХУ-ын экспортод хориг тавина гэсэн үг. Хориг тавиад эхлэхээр бидэнд эергээр нөлөөлж магадгүй. Бид ОХУ-аас шатахуун авахдаа Сингапурын биржийн үнээр тооцож авдаг. Нөгөө талаар аливаа цэрэг дайны нөхцөлд шилжсэн улс стратегийн нөөцөө бүрдүүлж авдаг. Ингэхээр бидэнд хүнд тусна. Улс төрийн нөхцөл байдлаа дагаад энэ бүтээгдэхүүний үнэ өсөж, буурах нь биднээс хамаарахгүй байгаа. Өнөөдрийн гол асуудал бол шатахууны нөөц бүрдүүлэх. Өнөөдрийн байдлаар 30-40 хоногийн нөөцтэй байна. Тиймээс бидний хамгийн гол анхаарах зүйл нөөцөө тасалдуулахгүй байх юм. Хэдийгээр үнийг чөлөөлсөн ч гэсэн шууд зах зээлийн ханшаар бус хөдөлгөөнт дунджаар тооцохоор нэлээд бага өөрчлөлт үнэ дээр нэмэгдэнэ. Түүнчлэн ОХУ, Украин хооронд нөхцөл байдал хүндэрлээ гэж үзэхэд шатахууны үнэ бусад улсад ч ялгаагүй нэмэгдэнэ. Тухайлбал, БНХАУ-д ч ялгаагүй нэмэгдэнэ. Гэвч Хятад улсад хил гааль, тээврийн хүндрэл бий. Бидний хувьд бас нэг хүлээж байгаа зүйл бол АНУ, Иран улсуудын хооронд Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт хүрэх асуудал. Хэрэв энэ хэлэлцээр амжилттай болбол Иран улс өдөрт нэг сая орчим барель шатахууныг зах зээлд гаргах боломжтой болно. Ингэснээр дэлхийн зах зээл дэх үнэд эергээр нөлөөлөх боломжтой юм. Том эдийн засагтай улс орнууд үүнийг анхааралтай ажиглаж байгаа" гэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулах болсноо өнөөдөр зарласан. Ийнхүү манай улсын шатахууны гол импортлогч болох ОХУ цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь энэ төрлийн бүтээгдэхүүний хомстол үүсгэх вий гэсэн мэдээлэл гарч эхлээгүй байхад зарим зах худалдааны төвүүд үнээ нэмээд эхэлжээ.
Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГХ-ны сайд Б.Батцэцэг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарт Украинд буй оюутнуудыг татаж авах чиглэлийг өгсөн. Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар ээлжит бусаар 16 цагаас хуралдахаар товлоод байгаа бол. Уг хурлаар Украинд байгаа монгол иргэдээ яаралтай татаж авах зардал хөрөнгийг шийдэх юм байна. Манай улсын 60 орчим иргэн Украинд сурч, амьдардаг бөгөөд тэдний дийлэнх нь оюутнууд байгаа юм. Өвлийн амралтаараа 32 оюутан эх орондоо ирээд байгаа бол өнөөдрийн байдлаар 30 гаруй оюутан Украинд байгаа ажээ. Юутай ч хүнд нөхцөл байдалд ороод байгаа Украинд сурч, амьдарч байгаа ирэгдээ татаж авах арга хэмжээ авах таатай мэдээ байна
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд 2018-2021 оны хооронд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулна гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан С,Б,Б нарын бүлэг этгээдийг шалгаж байна. Уг этгээдүүд "Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа" гэх мэтээр иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал ташаа мэдээлэлд итгэж, их хэмжээний мөнгөөр хохирохоос сэрэмжлүүлж байна.
Монгол өв соёлын нэгээхэн хэсэг нь бүргэдийг гаршуулан, ан авлах аргад суралцуулах арга ухаан өв соёл мөн билээ. Сүүлийн жилүүдэд уламжлал болон зохион байгуулагдаж байгаа "Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" арга хэмжээ энэ удаа Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээ “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”-д ирэх сарын 12- ны өдөр болохоор тов гарчээ. Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, Казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, бүргэдээр ан бариулах гэх мэт үзүүлбэрүүдийг тус тус үзүүлэхээр болжээ
Тодруулбал: ҮСАХ-г тэртээх 1965 онд анх Хотын соёл амралтын парк нэртэйгээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 31.2 га газрыг эзлэн байна. Улмаар ҮСАХ нь 2005 онд хувьцаат компани болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанийн тодорхой хувийг нийслэл эзэмшдэг байна. Мөн газар нь нийслэлийн өмч. Уг компанийг байгуулснаас хойш паркийн эзэмшлийн газраас хэд хэдэн компани, төрийн бус байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарч байсан бөгөөд. Үүнээс улбаатай паркийн 35 га газраас өдгөө 31.2 га нь ҮСАХ-ийн нэр дээр байдаг байна. Тиймээс ҮСАХ-гийн болон бусад байгууллагын газар эзэмшлийн талаар эргэн нягтлах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн. НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ажлын хэсэг нь ҮСАХ-гийн эзэмшил газрыг цаашид зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна. Санал дүгнэлтээ тун удахгүй НИТХ-д өргөн барих юм. Ажлын хэсгийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс ҮСАХ нь жилдээ ганцхан улирал ажиллаж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, ҮСАХ-гийн талаар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, санал нэгджээ.
Тодруулбал: Засгийн газраас танилцуулсан дүнгээр “Капитал” банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болоод байгаа бөгөөд. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн өгөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийж дуусгана гэж Авилгатай Тэмцэх газраас мэдээллээ. Тухайлбал: Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх санал прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон байна. Үүнд: 2,220 ам метр талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны 1, 1-1, 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Залаатын амны 1 дүгээр гудамжны 1/1, 1/2, 1/3,1/4, 1/5, 1/6, 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/11, 1/12, 1/13 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; 21,250 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; 5,733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; 5,733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн 11в тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; 8,886 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон дахь “Централ парк таур” үл хөдлөх эд хөрөнгө; 5,781 ам метр талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай Төмөрчний гудамж дахь 9/5 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; Зайсангийн аманд баригдаж буй “Зайсан хилл каунти” орон сууцны зориулалттай 13 блок хороолол буюу нэр бүхий гурван компанийн 61 үл хөдлөх хөрөнгө. Авилгатай тэмцэх газар дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.
"Алтай групп" ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ нь гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн үндэслэлээр цагдан хорих санал ирүүлснийг шүүхээс үндэслэлгүй хэмээн үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс яллагдагч Х.Бат-Эрдэний тухай баримт нотолгоонуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй гэж үзэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авлаа .
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газараас Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж . Улмаар яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Түүний хэргийг нэхэн харвал Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэл илэрхийлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Тэдний хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, прокуроруудын эсэргүүцлийг хянан хэлэлцээд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гарч. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт гарсан байдаг.