ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Ө.ГАНТӨР ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ , ХАЛАГДАХ БОЛЗЛОО ХАНГАЛАА !

Засгийн газар хэмнэлтийн хууль санаачилж, УИХ хэлэлцэн батласан. Энэ дагуу УИХ-ын харьяа байгууллагууд төрийн байгууллага, төрийн өмчит газруудын дэд дарга, захирлуудыг цомхотгосон. Цомхотгохдоо өөр нэр өгч цалин хангамжийг хэвээр авч үлдэж болохгүй гэдгийг анхааруулсан. Учир нь цомхотгохоор өөр нэрээр аваад үлдчихдэг байв.

    Тухайлбал нийслэл УБ хот гэхэд орлогчуудаа төслийн удирдагч нэрээр орлогч даргатай ижил эрх мэдэл статустай байлгаж ирсэн. Тиймээс “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т : Энэ   хуульд  заасныг   зөрчиж  тэргүүн дэд,  дэд, орлогч дарга, зөвлөхийн  чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж маш тодорхой зааж өгчээ.

Гэсэн хэдий ч төрийн хууль, засгийн шийдвэрийг үл тоож буй том толгойтой дарга нарын нэгээр Төрийн банкны захирал Ө.Гантөр нэрлэгдэж буй. 

Учир нь Төрийн банк цомхотгож халах ёстой дэд захирлуудаа газрын дарга, төслийн менежер гэхчилэн өөр нэр оноон тохоон томилоод цалин хангамжийг нь хэвээр үлдээжээ. 

Авдаг цалин, унадаг унаа, үүднийх нь туслах хүртэл хэвээр байхад  хэмнэлт хийсэн гэж үзэх боломжгүй.

ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирлуудын энэ мэт сандал суудалдаа зууралдан үлдсэн башир үйлдлийг засгийн тэргүүн , МУ-ын ерөнхий сайд мэдэхгүй байгаа юу, эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа юу ?

Төрийн банкны тухайд : 

Тус банк 5 дэд захирал, 

1 ерөнхий эдийн засагчтай байсан бол : 

Санхүү хариуцсан дэд захирал Д.Баттулга эдүгээ Түр ажлын хэсгийн ахлагч , захирал,  

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал О.Баасансүрэн, 

Эрсдэл хариуцсан дэд захирал А.Ганбаатар, 

Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, 

Ерөнхий эдийн засагч Ганзориг нар “Менежер”  , 

Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамир “ Газрын дарга”  болж албан тушаал нь өөрчлөгдөн томилогдоод байна. Гэсэн хэдий ч цалин хангамж нь хэвээр, албаны автомашин хөлөглөдөг боловч албаны өрөөндөө ч үзэгддэггүй хэвээр буй аж. 

Иймд Төрийн банкны захирал Ө.Гантөр ийнхүү хууль зөрчиж , төрийн хэмнэлтийн хуулийг биелүүлэхээс татгалзаад байна. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21.1-д “Төсвийн  захирагч, энэ  хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн   гүйцэтгэх  удирдлага  болон холбогдох  албан  тушаалтан  үйл ажиллагаандаа  санхүүгийн  сахилга бат, хэмнэлтийн  горимыг  мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан.

 Иймд тэрээр Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, халагдах болзлоо хангалаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.