ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ, МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙГЭЭР СУЛЬДАН ДОРОЙТСОН БАЙНА

Монгол Улсын гадаад өр нь улсын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж, Тусгаар тогтнолоо алдаж болзошгүй аюултай цаг үед бид амьдарч байна. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд онцгой аюул заналхийлэл үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн өнөөгийн Засгийн эрхэнд гарсан МАН нь улс орноо хүнд хэцүү үед зөв шударга, зохистой удирдан авч явж чадахгүй улбаагаас шалтгаалан Монгол Улсын хил хязгаарын халдашгүй дархан байдал алдагдаж, хүнсний аюулгүй байдал аюултай түвшинд хүрч, хөх толбот Монгол Улсын иргэд цаашид эрүүл энх, айх аюулгүй амгалан тайван аж төрөх боломж хомсдсоныг үндэслэн дараах цаазыг тунхаглан зарлаж байна: 

Энэ цаг үеэс Монголын газар шороо Монгол хүн, Монголын оршихуй буюу Монголын заяа ХАЛДАШГҮЙ ДАРХАН байхыг цаазлан тунхаглаж, батлан хамгаалахаа илэрхийлж байна. Монгол Улсын төлөө тангараг өргөсөн, Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, эрхэм Ерөнхийлөгч та энэхүү цаазыг дэмжин, ард түмэнтэйгээ нэгдэн Монгол Улс, Монгол голомт, Монгол заяагаа хамгаалахын төлөө шаардлагатай арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд дараах арга хэмжээнүүдийг ард түмэнтэйгээ хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна. 


Нэг. Үндсэн хуулийн 6.2-д заасан төрийн нийтийн гэсэн заалтаас нийтийн гэсэн үгийг хасах. 


Хоёр. Харь хүнээр хүнсээ бэлтгүүлдэг тогтолцоог халж, Хятад иргэд Монголд махны үйлдвэрүүд хяналтгүй ажиллуулж буйг таслан зогсоож, зөвхөн Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд мах бэлтгэл, нийлүүлэлтийн асуудлыг хариуцан хэрэгжүүлдэг болгох , хяналт хариуцлагыг чангатгах 


Гурав. Уул уурхайн замбараагүй үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин доройтож, ундны ус ширгэж, гол мөрөн хатаж, малын бэлчээр хумигдаж, цөлжилт давамгайлах аюул нүүрлэсэн эдүгээ байдалд онцгой анхаарал хандуулж, шийдвэртэй арга хэмжээ авах 


Дөрөв. Вакцинжуулалтаас үүдсэн хүн амын өвчлөл, нас баралтын учир шалтгааныг тогтоож, дүгнэлт өгч, хариуцлага тооцох, хохирогсод шаардагдах нөхөн төлбөрийг олгох 


Тав. Монгол Улсын Засгийн газар газар шороог цахим дуудлага худалдаагаар наймаалцахаар зэхэж байгаагийн цаана БНХАУ-аас их хэмжээний зээл авах асуудал хавсарч гүйцэлдэх аюул байж болзошгүйг тооцон үндэсний аюулгүй байдалд хохирол авчрах энэхүү болчимгүй бусармаг бодлогыг нэн даруй зогсоох. Их хэмжээний зээл авч, улс орныг өрөнд нэрвэгдүүлж, ялангуяа нэг улсаас өр зээлээр хамааралтай болгох нь нэн аюултайг анхааруулж байна. Эдгээр таван заалт бүхий мэдэгдлийн хариуг 24 цагийн дотор өгөхийг хүсэж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.