НЭГҮҮН МЭДЭЭ
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо ны өнөөдрийн /2025.09.1 7 / хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар аа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлц сэн дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав . Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. …”, мөн зүйлийн 14 дэх заалтад “… шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, дээрх хуулийн зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэ сэн байна . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “… энэ зүйлийн … 1.5, …-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж, 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үз жээ . Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ү ндсэн хуулийн цэцийн дүгнэлт цагдан хорих үндэслэлийг хуульд илүү тодорхой заагаач гэдэг агуулгаар гарсан байна гэж тодотгоод, УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Байнгын хороо ажлын хэсэг байгуулж, шүүгч, прокурор, мөрдөх албад, мөн шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөллийг оруулан ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв . Тэрбээр, Бид цагдан хорих үндэслэл, шалгуураа илүү тодорхой болгох тусам мөрдөх байгууллагуудад тавигдаж байгаа стандарт шаардлагууд сайжирч байна гээд, ингэхдээ судалгаа, шинжилгээ, бусад үндэслэлийг ажлын хэсэг ултай судалж байж хуулийн төсөл санаачилж батлах нь зүйтэй хэмээсэн юм . УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, шүүгдэгчийг цагдан хорих хугацааг сунгах асуудал автоматаар юм шиг шийдэгдэж ирсэн . Хэрэг хэлэлцэх үед шүүх хуралдаан хойшилвол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэдэг талаар тодруулан тайлбарласан . Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн аваад ажлын хэсэг байгуулан ажиллах ёстой гэлээ . УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Цогтбаатар нар дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хуралдаанаар ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар т огтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг ийг хэлэлцлээ. Хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр, Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлогыг баримтлах ёстой. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 болон 47 дугаар тогтоолд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгааг дурдав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон эко системд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг. Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй гэлээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд тогтоолыг нийцүүлэх нь зүйтэй хэмээ гээд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина хэмээн тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт энэ хуулийн 46.4-д заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг дурдлаа. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн . Хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. Хуваалцах: Холбоотой мэдээлэл Өргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл 2026-01-23 — Байнгын хороо ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв 2025-12-30 — Байнгын хороо ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа 2025-12-30 — Байнгын хороо

"ХАЛЗАН БҮРЭГТЭЙН" ОРДЫН АСУУДЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД АЖИЛЛАХ ШИНЖЭЭЧДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран өнөөдөр (2025.09.17) хуралдлаа. Хамтарсан хуралдаанаар “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн асуудлаар Улсын Их Хурлаас энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох асуудлыг тусгасан байна. Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гаргав. Түүний гаргасан саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хаалттай үргэлжлүүллээ

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН НЭРИЙГ БАРЬЖ БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЭГДЭГ ТЭЦ IV СТАНЦИЙН ДАРГА Ү.ТӨМӨРХУЯГИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?

ТЭЦ IV төрийн өмчит компанийн захирал Ү.Төмөрхуяг гэж “ Д аам” гарчихсан хүн байдаг. Төрийн албан хаагч боловч хэмжээгүй баян, бусдад мөнгө зээлж хүүлдэг, энэ орлогынхоо тухай АТГ-д гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгадаггүй, хувийн ашиг сонирхолоо эрхэлсэн ажилдаа тусгадаг, ёс зүйн хувьд төрийн албанд тэнцэхээргүй атлаа Төрийн өндөр албан тушаалтнуудын нэрийг барьж, өөрийгөө “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах, УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн фракци, АТГ-ын дарга З.Дашдаваатай нэг нутаг” гэх зэргээр ярьж, бусдыг айлган сүрдүүлж, өөртөө давуу байдал бий болгохыг зорьдог аж . Учир нь тэр дулааны цахилгаан станцуудын даргаар ээлж дараалан томилогдож ирсэн ч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод тог тасалдах, дулаан алдагдах нөхцөл байдал одоо ч байсаа р.. . Түүгээр зогсохгүй ТЭЦ IV дарга Ү.Төмөрхуягтай холбоотой олон гомдолыг АТГ-т ажилт ан албан хаагчид нь хүргүүлдэг ч , тэрбээр АТГ-аар асуудлаа “ А ргалуулаад” өнгөрдөг гэх. 2022 оны 03 сард ТЭЦ IV станцын ажилтнууд дарга Ү.Төмөрхуягий г эсэргүүцэн “Тэвчээр тасарлаа” хэмээн мэдэгдэл гаргаж, байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэл болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд ханд с ан. Гэвч хэн ч түүнд арга хэмжээ авч, хариуцлага тооцсонгүй. Төд удалгүй мөн оны 8 сард Эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тэмдэглэх үеэр Ү.Төмөрхуяг даргатай ТЭЦ IV станцийн ажилтан амиа алдсан. Энэ асуудалд ч дарга уснаас хуурай гарч чадсан ба муугийн уршиг олонд гэгчээр Дорнод од шинээр баригдсан орон сууцанд орсон 70 өрхийн 300 гаруй иргэдийг мөн л Ү.Төмрхуяг хоёр жилийн турш хохироо жээ . Түүнээс болж байрны ордероо авч чада хгүй иргэд үр хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулж чадахгүй, банкны зээлд хамрагда ж чадахгүй өр зээлэндээ баригдан гудамжинд гарахдаа туллаа гэж Дорнодоос ирсэн хохирсон иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд хэвлэлд хандан мэдээлэл өгч, зүүн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүдэд хандан шаардлага ч хүргүүл сэн. Тус асуудлыг тодруулж үзвэл ТЭЦ IV станцийн дарга Ү.Төмөрхуяг, “Бүрэн сүх” барилгын компанийн захирал А.Амартүвшин нар хоорондоо гэрээ байгуулан 16 давхар барилгыг “Бүрэн сүх” компани барьсан боловч, барилга баригдаж дууссаны дараа хамтын гэрээ дуусаагүй байхад гэрээнд зааснаас өөр зүйлийг Ү.Төмөрхуяг нэхэж, шаардсан зүйлийг биелүүлэхгүй байна хэмээн “Бүрэн сүх” ХХК-ийг биш ха а хамаагүй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газрыг шүүхэд өгчээ.Үүнээс бол ж 300 айлын байрны ордер гарах асуудал “ Г ац сан ”. Ийнхүү ажиллаж буй байгууллага, ажилтан албан хаагч, жирийн иргэдийг хохироож, “ М иний ард Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнэ” байгаа хэмээн “томорч, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж явдаг байж болзошгүй” байдлыг хууль хүчний байгууллага шалгах цаг нэгэнт бол жээ. Бид нэхэн сурвалжласаар байх болно.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД "БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн ЖДҮДТөвийн дарга Т.Рэгзэдмаа дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 2025 онд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Сургалтаар Сонор эдүкэйшн центр ХХК-ийн захирал, сургагч багш Д.Баянзул "Бизнесээ удирдах арга зүй, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгож сегментээ зөв тодорхойлохын ач холбогдол", Gerege shop платформын хэлтсийн дарга О.Энхсаруул "Цахим худалдааны боломж, дижитал орчин дахь бизнесийн хөгжил" сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ"-ЫН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН 5000 ОРЧИМ АЙЛЫН 73 БЛОК ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжиж буй. Тус хотын эхний 4000 орчим айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Харин өнөөдөр сүүлийн тендерт шалгарсан 5 компани ажлаа эхлүүллээ. Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байх юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Уг төслийг эхлүүлэх хүртэл урт замыг туулсан, хурдан хугацаанд ажлуудаа чанарын өндөр түвшинд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил бид энэхүү төслийнхөө ТЭЗҮ-ийг дуусгаж, хөрөнгө санхүүг олон улсаас шийдэж, хяналт тавих компанийн бүтцээ тодорхойлсны үндсэн дээр манай дүүрэгт хэрэгжих 5 багц ажил ийнхүү эхэллээ. Уг төсөл маань олон улсын жишигт нийцсэн иргэнд ээлтэй хот болно” гэлээ. “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Бидний төсөл хоёр сараар хоцорч эхэлсэн ч үндэсний аж ахуйн нэгж, компаниудын хүчээр энэ өвлийг маш сайн төлөвлөлттэй давж алдсан хугацаагаа нөхөж чадахаар байна. Барилгын салбартаа танигдсан дотоодын компаниуд уг төсөлд оролцож байгаад баяртай байна. Өнөөдөр бид эхэлж байгаа боловч эхлэхийн тулд олон жилийг туулсан. Гадаадын болон дотоодын ААНБ-ууд хамтран уг төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau” Co., Ltd, “Моринсувд” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Монкон” ХХК болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарсан. Энэхүү таван компани 5000 орчим айлын 73 блок орон сууцыг барих бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тодруулбал, Багц 3.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” Co., Ltd, Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Моринсувд” ХХК, Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Нутгын буян” ХХК, Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон” ХХК, Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан юм.

ХАНЫН МАТЕРИАЛД 1800 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРЧ, БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025–2029 онд хоёр үе шаттай барих юм. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина. Эхний ээлжийн 1800 айлын орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд зарласан бөгөөд нийт гурван компани саналаа ирүүлсэн. Ийнхүү “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК нарын түншлэл шалгарч, өнөөдөр батламж гардууллаа. Уг төслийн хүрээнд дараах бүтээн байгуулалтыг хийнэ. Тодруулбал, 1800 өрхийн 7-9 давхар бүхий 24 орон сууц; 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг; 400 хүүхдийн суудалтай оффис, сургалт хөгжлийн төв; 1200 машины ил болон дулаан зогсоол /180 хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто зогсоол/; Худалдаа болон үзвэр үйлчилгээний төв; Спорт байгууламж зэргийг барихаар төлөвлөсөн. Мөн төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Ташрамд, төслийн нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 93.9 хувьтай үргэлжилж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

Өнөөдөр улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх шийдвэр гаргасан. Тус өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүрэгт оршин суудаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нарыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Бат-Оргил хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ч.Бат-Оргил хэлсэн үгэндээ “Энэ өдөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх цаашлаад түүхийн сургамжийг хойч үедээ сануулах ач холбогдолтой билээ” хэмээв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын төлөөлөл болон хэлмэгдсэн иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцлоо.

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БЛОКУУДЫН БАРИЛГА УГСРАЛТ, СУУРИЙН ЦУТГАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн байршилд газар шорооны ажил дуусах шатдаа орсон бөгөөд эхний блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Барилга угсралт хариуцсан менежер Т.Баярсайхан “Бүтээн байгуулалт өрнөх нийт талбай нь хөрсний ус ихтэй тул гулгалт үүсэх магадлал өндөр. Иймд барилгын суурийн цутгалтын өмнөх хэв хашмалыг стандартын дагуу нил хавтан сууриар шийдэж өгсөн. Энэ нь хөрсний болон голын ай савын усны нэвтрэлтээс хамгаалсан технологи юм” гэв. Мөн гадна шугам сүлжээний дэд бүтцийн зураг төслийн ажил дууссан бөгөөд бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр гурван монгол аж ахуйн нэгж шалгарсан. Ус сувгийн тухайд Хайлааст дахь 1000 шоо метр усан санг 2000 шоо метр болгож өргөтгөх зураг төслийг боловсруулсан төдийгүй ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Харин дулаан хангамжийг Дамбадаржаа дулааны цахилгаан станцаас холбоно гэдгийг “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Гадна шугам сүлжээ хариуцсан инженер Н.Батсайхан тодотгож байлаа. Түүнчлэн уг төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд таван компани шалгарсан. Ийнхүү ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтаан төслийн хүрээнд баригдах нийт 113 блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр эхний ээлжийн орон сууцууд 2027 оны долоодугаар сард ашиглалтад орно. “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ч.Алтаннавч “Уг төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа нь оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тэнцвэртэй хуваарилахад хялбар болгож байгааг дурдах нь зүйтэй. Учир нь гэрээний харилцааг авч явах бодит нөхцөл байдал нь талбай дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчид юм. Энэхүү гэрээнд хэрхэн стандартын дагуу, аливаа эрсдэлгүй буюу цаг хугацаа болон эдийн засгийн алдагдалгүйгээр төсөл хэрэгжүүлэх талаар нарийн заалтуудыг тодорхой тусгасан байдаг” гэдгийг онцлов. Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй 113 орон сууц, 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна. Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулах төдийгүй нийт 15’600 яндан, 12’000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЖ, УЛСЫН КОМИСС БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

/2025.09.08/ Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс ашиглалтад хүлээн авлаа. Тус цэцэрлэг 10 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Шинэ цэцэрлэг нь Мишээл экспогийн баруун талд, 94А байрны урд хэсэгт байрлах бөгөөд зоорьтой, хоёр давхар хийцтэйгээр төлөвлөгдсөн. Тус бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Жаклин” ХХК ажиллалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН ДҮҮРГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

-Хүний гар ажиллагааг багасгаж техник тоног төхөөрөмжөө бүрэн ашиглах -Хичээлийн шинэ жилээс өмнө явган хүний зам, талбайг бүрэн хөөстэй угаалга хийх цаашид тогтмолжуулах -Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах -Өвлийн бэлтгэлээ базааж давс, бодисын нөөцөө бүрдүүлэх зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

1 ... 22 23 24 25 26 27 28 29 30 ... 370