НЭГҮҮН МЭДЭЭ
ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ХООСРУУЛАГЧДИЙН НЭГ САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр Хөгжлийн банкнаас зээл авсан “Чингисхаан банк”, “Мондулаан трейд” компаний эзэмшигч идтэй хувьцаа хамтарсан компанитай. Хөгжлийн банкийг дампууруулсан захирлуудын томилгоо, найдваргүй зээлдэгчид ЖДҮ-ийн сангийн захирал мөн л энэ хүнтэй холбоотой. Хөгжлийн банкнаас “Чингисхаан банк”-нд тавиад тэрбум төгрөг байршуулан эрсдэлд оруулсан. Үүнд: -Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг -Хөгжлийн банкны 37.4 тэрбум - Хөгжлийн банкны дамжуулсан зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум - Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-ны 9 тэрбум -Хөгжлийн банкны бас нэг охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-аас 2 тэрбум төгрөг аж. “Чингисхаан” банк дахь хадгаламжийн заримыг нь замд яваа хөрөнгөөр бүртгүүлж хүү зогсоох арга хэмжээ хүртэл авсан байна. Энэ үйл Хөгжлийн банкнаас тавих ёстой Хөгжлийн банкны Хяналт шалгалт хариуцсан дэд захирал Я.Сод-Эрдэнэ / ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах/ энэхүү хяналт тавиагүй хариуцлагагүй хандсанаас Хөгжлийн банкийг хохироосон. Хөгжлийн банкинд ажиллаж байсан түүний төлөөний хүмүүсийн шийдвэрээр ойрын дотны хүмүүсийнх нь компаниуд зээл авсан байдаг. Мөн Б.Жавхлан нь Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Болдын Амгаланг Монгол банкны харьяалалын байгууллага болох "Бичил Санхүүгийн хөгжлийн сан"-д ажилд оруулж, энэ сангийн мөнгийг хэрхэн хувийн Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан "угаасан" гэдэг.

МӨСНИЙ БАЯРЫН ҮЕЭР МӨС ЦӨМӨРЧ АВТОБУС ОСОЛДЖЭЭ

Энэ жилийн мөсний баярын үеэр далай дээр автомашин явуулахгүй, аюултай гэсэн тэмдэглэгээ байршуулсан ч үл ойшоосноос болж автобус суусан осол гарчээ. Иймд урин дулаан ирж мөсний зузаан нимгэрсэн тул иргэдийг зам товчлохоор голын мөсөн дээгүүр явахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ТЭЦ-4 ТӨХК-Д ОСОЛ БОЛЖ ИРГЭН НАС БАРСАН ГЭХДЭЭ ТУХАЙН ОСОЛ АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ ГЭВ !

ТЭЦ -4 ТӨХК - ны халаах зуухын цехэд осол гарч 31 настай Д өндөр нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн ослыг тус байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбон тайлбарлаж болох юм. Мөн тоног, төхөөрөмж нь муудсан хэрэглээнээс гарсан зүйлс ч ихээр орж яригддаг юм. ТЭЦ -4 буюу тус станцад томоохон саатал, доголдол үүссэн улмаас нийслэл хот болон таван аймаг эрчим хүчгүй болж байсантай холбоотойгоор тухайн үеийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлж Ү.Төмөрбаатар гэх даргатай болсон ч бас л ийнхүү асуудал дагуулсаар л байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулж чадаагүй тус газрын дарга ч тухайн асуудалд хариуцлага хүлээх хүмүүсийн магнайд явах ёстой. Ү.Төмөрбаатар даргын хувьд Цар тахлын үед засгийн газрын шийдвэрийг ч дагалгүй данхайж баярын арга хэмжээ, тэтгэмж, спортын тэмцээнд, уралдаанд 60 сая төгрөг зарцуулсан нь ч олны шүүмжлэлийг дагуулж байсан. Энэ мэт дарга нар ажлаа хийж чадахгүй байгаа байдлаас үүдэн иргэд нь осолдож нас барсаар л. Хариуцлага хүлээлгэж яаралтай арга хэмжээ авна уу !!!

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЖ ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯРЫН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон. Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна хэмээжээ.

ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭН “АЛТАНТАРИА” КОМПАНИ ҮЙЛДВЭРИЙН БАЙРАНДАА УКРАЙНЫ ТУГЫГ ӨЛГӨЖЭЭ

“Алтан тариа “компанийн захирал П.Цэнгүүн “Путин түрэмгий дайнаа зогсоо! Украйны олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй. Оросын олон сая жирийн иргэд хохирох ёсгүй. Монгол улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн" хэмээн сошиалд нийтлэн “дайныг эсэргүүцэж”, өөрийн компанийг байран дээрээ “Украины туг”-ийг байршуулжээ.Харин цагдаагийн алба хаагчид тугаа буулгахыг шаарджээ.

Б.АРИУНЗАЯА ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГАД ӨМНӨ НЬ 40 ОРЧИМ ХЭРГИЙН ЗӨРЧИЛТЭЙ БАЙЖЭЭ

Халуун кофе бусдын толгой дээр асгасан Б.Ариунзаяа өмнө нь согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан зэрэг 40 орчим зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэлтэй аж. Мөн тэрээр хуулийн сургуульд ЭЕШ-даа өндөр оноо авч тэнцээгүй хахууль өгөн орсон хичээлдээ суухгүй мөртлөө дүн нь автоматаар гар даг гэх асуудлууд ч байгаа бололтой.

ОХУ-ЫГ ДАЙНАА ЗОГСООХЫГ ШААРДСАН ОУ-ЫН САНАЛ ХУРААЛТАНД МАНАЙ УЛС ТҮДГЭЛЗСЭН БАЙНА

Ө чигдөр буюу гуравдугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох асуудлаар санал хураалт явуулжээ. Санал хураалтад НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орон болох 193 улсын төлөөлөгч оролцсон бөгөөд 141 улс дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 улс түдгэлзсэн байр сууриа илэрхийлжээ.Манай улсын хувьд түдгэлзсэн байна. 12 улс санал хураалтад оролцохоос татгалзаж, Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей, ОХУ гэсэн таван улс оросын талд дэмжиж саналаа өгчээ .

МУИС-Н ХУУЛЬ ЗҮЙН ЗАХИРГАА Б.АРИУНЗАЯАГ СУРГУУЛИАС НЬ ХӨӨХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

МУИС-ийн оюутнууд гарын үсэг цуглуулж, Б.Ариунзаяа Хууль зүйн сургуульд суралцах ёс зүйн чадамжгүй тул сургуулиас хасах саналыг удирдлагуудадаа хүргүүлэн гарын үсэг цуглуулаад байсан билээ. Тэгвэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэж, сургуулиас хөөх шийдвэр гаргажээ.

ОХУ-Д “APPLE” КОМПАНИ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛАХГҮЙ

ОХУ -д “Apple” компани “iPhone” болон бусад эрэлт өндөртэй бүтээгдэхүүнүүдийнхээ худалдааг зогсоолоо. “Apple” компанид хандан Украины Шадар сайд ОХУ-д бүтээгдэхүүнээ борлуулахгүй байх хүсэлт тавьснаар ийнхүү борлуулалтаа зогсоохоор болжээ. Тус компани өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийх экспортоо зогсоож байгаагаа мэдэгдэж байсан юм. Мөн ОХУ-ын “RT News” болон “Sputnik News” хэвлэлүүдийн аппликейшнийг “AppStore”-оос устгажээ .

ДӨРӨВ ДЭХ ӨДРӨӨ Д.КЁКҮШЮЗАНБАТБАЯР, Т.Баясгалан НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Д .КёкүшюзанБатбаяр эхнэр Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрххэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй юм. Д.КёкүшюзанБатбаяр Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

1 ... 247 248 249 250 251 252 253 254 255 ... 317