НЭГҮҮН МЭДЭЭ
Ерөнхий хяналтын сонсголд "Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.09.23/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэллээ. Ерөнхий хяналтын сонсгол 10 цаг 30 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэй эхэлж, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав. Тэрбээр сонсголын эхэнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан дэг, журмыг танилцуулсан юм. Ө нөөдрийн сонсгол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд ач холбогдолтойг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн. Ерөнхий хяналтын сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 126 хүн ирсэн байв. Мөн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийг төлөөлж 50, Ховд аймгийн холбогдох төрийн байгууллага, иргэдийг төлөөлж 15, нийт 65 хүн тус аймгаас хүрэлцэн ирж, сонсголд оролцлоо. Сонсголын эхний илтгэл нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаярын танилцуулсан “Газрын ховор элементийн судалгаа, эрх зүйн орчин” сэдэвтэй байлаа. Тэрбээр газрын ховор элементүүд нь нарны зайн хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, Hybrid машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог гээд газрын ховор элемент түгээмэл тархацтай биш, төвлөрсөн тогтсон орд дээрээ ч сарнисан байдаг учраас ховор гэж нэрлэдэг хэмээн тайлбарласан. Монгол Улс газрын ховор элементийг ашиглах талаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогодоо тусгасан бөгөөд эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна гэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэж тусгасан байна. Монгол Улсын газрын ховор элементийн ордуудын нөөцийн талаарх мэдээлийг доорх хүснэгтээс харна уу. Илтгэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаашид газрын ховор элементийн талаар дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглаж буй ордуудын баяжмалын хаягдлыг шинжлэх, хил залгаа газрын ховор элементийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судлахаар тусгасан байв. Мөн газрын ховор элементийн зургаан ордод технологийн шийдэл, хөрөнгө оруулалтыг татахад дэмжих, олон улсаас туршлага судлах, БНСУ-Монгол Улсын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дүгнэсэн байлаа. "“Халзан бүрэгтэй” ордын талаар өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон талаарх дүгнэлт"-ийг шинжээч Х.Лхагвабаатар танилцуулав. Тус танилцуулгад, ордын судлагдсан байдал, бусад ордуудтай харьцуулсан судалгаа, аж ахуйн нэгжийн мэдээлэл, олборлолт, баяжуулалтын талаар хөндсөн юм. Тухайлбал, газрын ховор элементийн ордууд нь таван аймгийн нутагт, зургаан ерөнхий орд газрыг хамарсан. Үүнээс нэг нь шороон орд, үлдсэн нь үндсэн орд гээд хүнд, хөнгөн хоёр элементийг агуулснаараа онцлогтойг шинжээч онцлов. “Халзан бүрэгтэй” ордын талаар 1987 оноос судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Хуучнаар Монгол Зөвлөлтийн эрдэм шинжилгээний экспедиц хээрийн судалгааг хийж, газрын ховор элементийн хүдэржилт байгааг тодорхойлсон бол дараа нь зураглалын ажил хийж, нэгж талбайнуудыг ялгаж өгсөн байна. Мөн тус ордод үйл ажиллагаа явуулах гэж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг доорх зурагнаас авна уу. Үргэлжлүүлэн шинжээч Т.Аззаяа “Газрын ховор элемент: Хүдэр, баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт”-ийг танилцуулсан. Тэрбээр газрын ховор элемент нь ховор гэгддэг ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан, баяжуулах, боловсруулахад нарийн технологи шаардана гэж байлаа. “Халзан бүрэгтэй” ордын үйлдвэрийн ач холбогдолтой хэмжээгээр Zr, Nb, газрын ховор элементүүд агуулсан, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг эрдсүүдээс бүрдсэн тул баяжуулах технологийн судалгааг нарийвчлан хийж, зохистой горимыг тогтоох шаардлагатай гэв. Цаашлаад зөвхөн газрын ховор элемент бус бусад үйлдвэрийн ач холбогдолтой элементүүдийг гарган авахад анхаарах, баяжмал болон хаягдал дахь U, Th-ийн тархалтыг тогтоох нь зүйтэй гэлээ. Дараа нь “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бүс нутгийн нийгмийн нөлөөлөл”-ийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх танилцуулсан. Тэрбээр, газрын ховор элементийн ордыг ил аргаар ашиглах төслийн талаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэснийг дурдлаа. Тодруулбал, төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг тооцож, нийлбэр үнэлгээг гарган уг төслийг экологи, эдийн засгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэх, орд газрын гадаргын болон газрын доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох технологитой уялдуулан нарийвчлан судалж, эрх бүхий байгууллагаар усны нөөцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байв. Мөн газрын ховор элемент олборлох, төслийн бүрэлдэхүүн хэсгээс ялгарах бохирдлын хэмжээ, түүний тархалт, нөлөөллийг хүрээг тодорхойлж, зураглал гаргах, бүтээгдэхүүн тээвэрлэх авто замыг холбогдох шаардлагад нийцүүлэх асуудлыг тайланд нарийвчлан тусгах, уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөлтийг хийх, ажлын тайланг төсөл хэрэгжих багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг тайланд хавсаргах талаар чиглэл болгосон байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага тайлангаа мэргэжлийн зөвлөлд хүргүүлжээ. Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийсэн, усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нарийвчлан тодорхойлох, усны чанарын судалгаа хийх, мэдээлэл зөрүүтэй, мониторингийн цэг тодорхойгүй, судалгаа хангалтгүй хийгдсэн гэсэн үндэслэлээр төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг буцаахаар шийдвэрлэснийг илтгэгч онцлон тэмдэглэсэн. Сонсголд “Халзан бүрэгтэй” орд ашиглалтаас үүдэх байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл"-ийн талаар шинжээч Н.Наранцэцэг дүгнэлтээ танилцуулав. Тус танилцуулгад байгаль орчны чиглэлээр хийсэн ажил, төслийн явц, болзошгүй сөрөг нөлөөллийн үнэлгээ, агаар, ус, хөрс, орчны дуу чимээ, цацраг чанарын хяналт, шинжилгээний үр дүн, Ховд аймгийн Мянгад сумын хүн амын эрүүл мэндийн байдал, малын эрүүл мэндийн үнэлгээ, төслийн ерөнхий мэдээлэл, ач холбогдлын талаар хөндсөн байв. Тухайлбал, төслийн стратеги, санхүү, бусад ач холбогдлын талаар илтгэлд тодорхой дурдсан байлаа. Үүгээр сонсгол түр завсарласан бөгөөд үргэлжлүүлэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн санал, үгийг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨНГӨРСӨН ОНЫХООС БАГАСЖЭЭ

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 8 сард 595.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 297.4 (33.3 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Үнэт цаасны нийт гүйлгээний 41.5 (247 тэрбум төгрөг) хувь нь анхдагч, 58.5 (348.5 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 42.5 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 21.6 хувийг компанийн хувьцаа, 21.0 хувийг компанийн бонд, 14.2 хувийг Засгийн газрын бонд, 0.8 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлж байгаа юма. Үнэт цаасны гүйлгээ энэ оны наймдугаар сард 76.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 19.3 (33.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх сарынхаас 11.6 (13.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. ТОП-20 дундаж индекс өнгөрсөн сард 48814.3 нэгж болж, өмнөх оны мөн үеийнхээс 160.4, өмнөх сарынхаас 591.4 нэгжээр буурсан байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны наймдугаар сард 12.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 35.5 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, харин өмнөх сарынхааас 62.3 (0.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025.09.23/ Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа. Зөвлөгөөнөөр өмнөх үүрэг, даалгаврын биелэлт болон Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс, албадын 14 хоногийн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны явцын талаар танилцуулж, дараах чиглэлээр үүрэг чиглэл өглөө: Хороодын нутаг дэвсгэрт байрлах өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангахгүй барилгын хашаа, хашлаганы зөрчлийг арилгуулах, эзэмшигч болон ашиглагч иргэн, байгууллагад шаардлага хүргүүлэх, Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, чанар стандартын хяналтыг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэн, төсвийн сахилга бат, дотоод хяналт тавих, Ухсан нүх, эвдэрсэн авто болон явган зам, талбайг нөхөн сэргээх, засварлах ажлыг чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо. “Хотула” аппликейшний үйл ажиллагаа болон картын хэрэглээг жигдрүүлж, сайжруулсан түлшний талаарх мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах.

ТӨРИЙН ЁС ЗҮЙГ УНАГАСАН Ү.ТӨМӨРХУЯГ ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦООЧ, ЕРӨНХИЙ САЙДАА!!!

Төрийн албыг нэр нүүргүй болгож байгаа хүмүүсийн нэг бол ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг. Тэр зөвхөн албан тушаалаараа аархахаас гадна иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж, шуналынхаа төлөө хууль, шүүхийн байгууллагыг ашиглаж яваа нь ил тод болжээ. Дорнодын 300 гаруй иргэн орон сууцныхаа ордергүй гудамжинд гарах дээрээ тулсан нь Төмөрхуягийн хууль бус, ёс зүйгүй ажиллагааны шууд үр дагавар. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, татвараас бултсан байж болзошгүй тэрбум гаруй төгрөгөө эхнэрийнхээ нэрээр зугтаалгаж, дараа нь уг хөрөнгөө амь оруулж ашиг хайсан үйлдэл нь төрийн албан тушаалтанд байж болохгүй үлгэр жишээ. Шуналаа дарахын оронд дахин “аврагч” компанийнхаа 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шүүхэд өгч дарамталсан нь хүний мөс чанаргүй, төрийн ёс суртахуун гэж юу байдгийг үл тоосон хэрэг. Тэр зөвхөн иргэдийг биш, өөрийнхөө ажилчдыг ч үл хүндэтгэж, “Тэвчээр тасарлаа” гэсэн үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг хав дараад өнгөрөөсөн. Энэ бүхэн нь төрийн албан тушаалтны хувьд ёс зүйгээс бүрэн гажсаныг харуулж байна. Ерөнхий сайд аа, төрийн албыг өөрийн эрх мэдлийн зэвсэг болгосон ийм хүмүүсийг хамгаалж үлдэх үү, эсвэл хариуцлага тооцож төрийн нэр хүндийг аварч үлдэх үү гэдэг асуултын өмнө та туллаа.

ӨБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр ( 2025.09.22 ) хуралдаж, нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр иргэн О.Батхүү, Б.Номин нарын гаргасан хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсэг байгуулах тухай өргөдлүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 100,000, ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол авч хэлэлцэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг дурдаж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын дараалалд ахмад настнуудаас бичгээр ирүүлсэн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүртээмж, нөхцөлийг сайжруулах асуудлыг оруулах саналыг Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, С.Замира нар гаргасан юм. Уг саналыг Улсын Их Хурлын даргын зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр дараагийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар Байнгын хорооны дарга шийдвэрлэлээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогы н дүнд 2.0 хувийн татвар ногдуулах тухай заалтыг хүчингүй болгох тухай өргөдөлдөө иргэн О.Батхүү амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцаа иргэд ихэвчлэн зээлээр авч, түүндээ хүү төлж буй бөгөөд энэ нь ашиг орлого олох бизнес биш гэдгийг гол үндэслэл болгосны дээр бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүйг жишиг болгон дурдсан байна. Түүний өргөдлийг 30 хоногийн хугацаанд 100 306 иргэн дэмжжээ. Мөн нийгмийн хоёр чухал, томоохон салбар болох эрүүл мэнд, боловсролын салбарын асуудлыг давхар хөндсөн иргэн Б.Номингийн өргөдлийг 33 088 иргэн дэмжиж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулан, эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2. 0 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа нар асуулт асууж, Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварын хувь хэмжээг ямар зорилгоор, хэрхэн тогтоосон, хэчнээн хэмжээний орлого төвлөрдөг, олон улсад уг татварыг ямар тарифаар тооцдог болон тус салбарын бизнес эрхлэгчид буюу ченжүүдийн арилжааг иргэний борлуулалтаас ялгаж бүртгэх боломжтой эсэх, тус татварыг байхгүй болгосноор гарч болзошгүй эрсдэл юу болох зэрэг олон асуудлыг хөндөж асуув. Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татвар нь 1993 оноос 33 дахь жилдээ тогтвортой мөрдөж буй татвар болохыг дурдаж, энэ татварын орлого сум, дүүргийн орлого болж, төрийн анхан шатны үйлчилгээг явуулахад чухал эх үүсвэр болдгийг танилцуулав. Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас 115 тэрбум төгрөг төвлөрсний 75 тэрбум төгрөг нь орон сууц борлуулсны татвараас орсон байна. Онцлог нь олон жил дараалан төлдөг тогтмол татвар бус нэг удаагийн шинжтэйг тэрбээр дурдаж, олон улсад үл хөдлөх хөрөнгийн татварыг худалдан авах, ашиглах болон борлуулах бүх үе шатуудад ногдуулдаг бол манай улс зөвхөн худалдан борлуулах эцсийн үе шатанд татвар ногдуулж буйг тайлбарласан юм. Анх удаа орон сууц худалдан авч буй тохиолдод 6.0 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт үзүүлж буйн дээр амьдрах, ашиглах цаг хугацаанд татвар оногдуулахгүй байгааг тооцвол тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчид илүү ээлтэй бодлого хэрэгжүүлж буй хэмээн тэрбээр танилцууллаа. 2024 онд анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд 80 тэрбум төгрөгийн татварын буцаалт олгосон байна. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа 2026 оны төсвийн төсөлд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас 95 тэрбум төгрөг төвлөрөхөөр тооцсон байна. Хэрэв татварыг байхгүй болговол энэ дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөлөөлөл улсын төсөвт үүснэ гэдгийг тэрбээр хэллээ. Мөн Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн улсын хэмжээнд нэг орон сууцтай иргэн 325820, хоёр орон сууцтай иргэн 56582, гурав болон түүнээс дээш тооны орон сууцтай иргэн 12376 байгааг мэдээлж, татвар төлөгчийг таньж мэдэх технологийн шинэчлэлийн ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд шинэчлэл бүрэн дуусахаас наана иргэн хүн орон сууцыг арилжааны зорилгоор зарж байна уу, амьдралын зорилгоор зарж байна уу гэдгийг ялгах боломжгүй гэсэн юм. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг нийтийн өргөдлийг 100 000 хүн дэмжиж байгаа нь татварын дарамт, шударга бус байдал өндөр, иргэд төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаагийн илрэл гэдгийг онцолж, татварын ачааллуудыг эргэн харж, бодлогын хувьд зөв үү, буруу гэдгийг дүгнэх, шинэчлэх болсныг ард иргэд өөрсдөө дохиолж, хэлж байна гэв. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн татвар нь орон сууцжуулалтыг дэмжих, агаар, орчны бохирдолтой тэмцэх асуудалтай холбоотой бодлогын хэрэгсэл байх учиртайг анхааруулж, энэ талаар яаралтай арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, Д.Рэгдэл, С.Замира нар үг хэлж, иргэн О.Батхүүгийн өргөдлийг дэмжин, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалт ыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. Байнгын хорооны хуралдаанаас санал, дүгнэлт гаргаж Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Санал дүгнэлтэд иргэн О.Батхүүгийн өргөдлийг зарчмын хувьд дэмжин, асуудлыг сайтар судалсны үндсэн дээр цаашид хэлэлцэж, арга хэмжээ авах тухай томьёолол тусгах асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үүний дараа нийтийн өргөдлийн системээр иргэн Б.Номингийн гаргаж, иргэдийн дэмжлэг авсан эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцэж эхэлсэн юм. Эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан санхүүжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат асуулт асууж, хариулт авсан юм. Тэрбээр энэ талаар petition.parliament.mn системээс гадна бичгээр маш олон өргөдөл, гомдол, хүсэлт, шаардлага ирснийг танилцуулж, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх зардал санхүүжилт улсын төсвийн төсөлд хэрхэн тусгагдаж буйг асуусан юм. Түүнд өгсөн хариултдаа Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхгүй гэсэн тооцооллоор хийсэн, харин ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суралцагчдын хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг салбарын болон Сангийн сайд нарыг байлцуулж хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргаж, санал хураалт явуулж өгөхийг Байнгын хороны даргаас хүслээ. Түүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул иргэн Б.Номингийн өргөдлийг хэлэлцэх тухай асуудлыг хойшлуулж, дараагийн хуралдаанд ахмад настны тэтгэврийг инфляцын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүртээмжийг сайжруулах асуудалтай хамт хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын төсвийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Төсвийн орлого бүрдүүлэлт" сэдвээр эхэллээ

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр /2025.09.22/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа болон Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, нийслэл, дүүргийн татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг 60 орчим хүн оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын ирэх жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсон гээд, энэ хүрээнд ард түмнээр төсвийн төслийг хэлэлцүүлж, иргэдээс төсвийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор эрэмбэлсэн санал авсныг дурдлаа. Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа бөгөөд тус Байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”, “Уул уурхай бүтээгдэхүүний экспортын боломж, эрсдэл”, “Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөл”, "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсныг онцлон тэмдэглэв. Монгол Улсын 2026 онд төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буйтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчдоос төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар саналаа өгөхийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хүсэхийн зэрэгцээ энэ удаагийн хэлэлцүүлэг төслийн орлого бүрдүүлэлт, төлөвлөлт, хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлын гарц, шийдлийг олоход үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн. Дараа нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Төсвийн орлого бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Монгол Улсын 2026 онд төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буйтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчдоос төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар саналаа өгөхийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хүсэхийн зэрэгцээ энэ удаагийн хэлэлцүүлэг төслийн орлого бүрдүүлэлт, төлөвлөлт, хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлын гарц, шийдлийг олоход үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн. Дараа нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Төсвийн орлого бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Мөн төсвийн орлого бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, Үндэсний баялгийн санг арвижуулах, Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 40 хувийг хуваарилж байгааг ирэх онд 65 хувь болгохоор төлөвлөжээ. Боомтын дэд бүтэц, тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 2026 онд 90 сая тоннд хүргэнэ гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын 1 сая хүртэлх худалдан авалтын иргэдийн буцаан олголтыг 5 хувьд хүргэх, төлбөрийн баримт олголтыг цахимжуулж, хамрагдалтыг нэмэгдүүлснээр татварын бааз, суурийг өргөжүүлнэ хэмээн илтгэлдээ дурдсан юм.

“Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь" сэдвээр 10 улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй “Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.22/ эхэллээ. Тус эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хурлыг нээн Улсын Их Хурлын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, хууль х яналтын байгууллага ялангуяа шүүх, аудит, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг хараат бус байгууллагууд ардчиллыг хадгалахад чухал ач холбогдолтой. Эдгээр байгууллагуудын бие даасан байдлыг хамгаалах нь ардчиллыг хөгжүүлэх, ардчиллын сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлж буй явдал юм. Гагцхүү хяналт хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах ёстой. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зөвхөн онолын төдийд ярилцаад өнгөрөх биш улс орнууд өөрсдийн туршлагаа хуваалцах нь чухал гэдгийг онцолж, амжилт хүсэв. Үргэлжлүүлэн цахимаар Чикагогийн их сургуулийн профессор Том Гинсбург үндсэн илтгэлээ танилцуулж, салбар хэлэлцүүлгүүд эхэллээ. Өнөөдрийн хуралд Монгол Улсын болон АНУ, ХБНГУ, Итали, Энэтхэг, Вьетнам, Серби , Япон, Их Британи, Испани, Нидерланд зэрэг 10 улсын эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх, үндсэн эрхийг хамгаалахад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тухайлбал Чикагогийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Миланы их сургууль, Ноттингемийн их сургууль, Хамбургийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн профессорууд Үндсэн эрхийн хамгаалалт, эрх мэдлийн хуваарилалт, хараат бус хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо сэдвээр олон улсын болон харьцуулсан судалгааны үр дүнгээ танилцуулан, оролцогчидтой туршлага солилцоно. Тухайлбал Чикагогийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Миланы их сургууль, Ноттингемийн их сургууль, Хамбургийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн профессорууд Үндсэн эрхийн хамгаалалт, эрх мэдлийн хуваарилалт, хараат бус хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо сэдвээр олон улсын болон харьцуулсан судалгааны үр дүнгээ танилцуулан, оролцогчидтой туршлага солилцоно. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү хурал нь Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг тодотголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ҮЛ ХӨДЛӨХИЙН ХОЁР ХУВИЙН ТАТВАРЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АСУУДЛААР ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАХЫГ ДЭМЖИВ

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.09.22/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах, Эмч, багш нарын цалинг нэмэх саналын хүрээнд ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Иргэн О.Батхүүгээс "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах" нийтийн өргөдөл ирүүлжээ. УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100306 иргэний санал авсан тул асуудлыг хэлэлцэв. Улмаар ХХОАТ-ын 21.2.1 заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлахыг зарчмын хувьд дэмжин, сайтар судалж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг 1993 оноос эхлэн ногдуулж эхэлсэн бөгөөд уг татвар нь орон нутаг, сум дүүргийн анхан шатны төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төсвийг бүрдүүлэгч гол орлого болдог байна. 2024 оны байдлаар үл хөдлөх хөрөнгө борлуулсан татвараас 75 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол 2026 оны төсвийн төсөлд ХХОАТ-аас 95 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Одоогоор орон сууц борлуулж буй иргэдийг бизнес эрхлэгч үү, хувь иргэн үү гэсэн ангиллыг гаргаагүй байгаа аж. Байнгын хорооны гишүүд тухайн иргэн ажил хөдөлмөр эрхэлж, орон сууц авч анхдагч хэрэгцээгээ хангаж байхад татвар ногдуулах нь тохиромжгүйг хэлж байв. Мөн ХХОАТ-ыг 21.2.1 заалтыг хэрэгжүүлэхдээ хувь хүний хэрэгцээнд үү, үл хөдлөх хөрөнгө борлуулагч бизнес эрхлэгч үү гэдгийг ялгаж бизнес эрхлэгчдэд хуулийн цоорхой гаргахгүй байх, өрхийн хэрэгцээнд байраа томруулж буй иргэдэд анх удаагаа гэлтгүй хоёр дахь, гурав дахь худалдан авалтад ч дэмжлэг үзүүлдэг байх нь зүйтэй талаар хэллээ. Монгол Улсын иргэн Б.Номингоос ирүүлсэн эмч багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар Ажлын хэсэг байгуулах нийтийн өргөдөл ирүүлснийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 33083 иргэний санал авсан байна. Байнгын хорооны гишүүдийн зүгээс асуудлыг хэлэлцүүлэхэд холбогдох яамдын сайдыг оролцуулах нь зүйтэй гэж үзэн хэлэлцэх асуудлыг хойшлуулав.

"THE MONGOLZ" БАГ FISSURE PLAYGROUND 2 ТЭМЦЭЭНИЙ ДЭД БАЙРТ ШАЛГАРЧ, 230,000 АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН ЭЗЭД БОЛЛОО

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “FISSURE Playground 2” тэмцээнд Монгол Улсын The MongolZ баг дэд байрт шалгарлаа. Энэ тэмцээн нь нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд The MongolZ багийнхан дэд байрт шалгарснаар 230 мянган ам.долларын эзэд болж байгаа юм. The MongolZ багийн хувьд финалын шатанд Бразил улсын “Furia” багийн эсрэг “Best of 5” буюу таван “map”-аар ялагчийг тодруулах журмаар тоглож 3:2 харьцаагаар хожигдсон. Эхний үе буюу өөрсдийн сонгосон Mirage map дээр 13:16 /нэмэлт цаг/ тооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Харин хоёрдугаар үед эсрэг багаа өөрсдийнх нь сонгосон Inferno map дээр 13:11 тооны харьцаагаар буулган авсан юм. Гурав дахь Nuke map дээр тэд 12:16 /нэмэлт цаг/ харьцаагаар хожигдож, Дөрөв дэх Overpass map дээр 13:9 тооны харьцаагаар ялсан бол Сүүлийн Dust 2 map дээр 5:13 гэсэн тооны харьцаагаар ялагдал хүлээлээ. Энэ жилээс эхлэн зохиогдож буй тус тэмцээнд нийт 16 баг оролцсон юм.

УРЬД ШӨНӨ БАРУУН АЙМГИЙН ЗАРИМ НУТГААР 25-30СМ ЗУЗААН ЦАС ОРЖЭЭ

Өнгөрсөн шөнө буюу (2025.09.21-ээс 09.22-нд шилжих шөнө) баруун аймгийн зарим нутгаар цас оржээ. Тодруулбал, Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу 25-30 см зузаан цас орсон байна. Өнөөдөр Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 23-нд Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

1 ... 20 21 22 23 24 25 26 27 28 ... 370