АТГ-ЫН ХАВТАСТ ХЭРЭГТ НЭР НЬ БИЧИГДСЭН Х.ТЭМҮҮЖИН

АТГ-аас шалгаж, Ерөнхий прокурорт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлэхээр бэлтгэж буй нэрсийн жагсаалтад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин багтжээ. Түүнийг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

 Х.Тэмүүжингийн хэрэг зөвхөн өнөөгийн гишүүнийх нь хувьд бус, 2012–2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байх үеийн үйлдлүүдтэй нь холбоотой. Тухайн үед хамтран ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбат, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Б.Цолмон нарыг мөн холбогдуулжээ.

 Тэднийг тэр үеийн “бэлэн бус торгуулийн систем”-ийг замын цагдаа болон хууль сахиулах байгууллагуудад нэвтрүүлэхдээ албан тушаалаа урвуулж, тодорхой хүмүүст давуу байдал олгон, санхүүгийн ашиг хүртсэн байж болзошгүй гэх баримтаар шалгаж байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.