АТГ-ЫН ХАВЧААНД ОРСОН ГИШҮҮН: С.ГАНБААТАРЫН НУУЦ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хөрөнгө орлогоо нуусан зэрэг хэргээр АТГ зургаан сарын турш шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Хуулийн байгууллагаас удаа дараа дуудсан ч С.Ганбаатар шантаажчинд дөхсөн маягаар зайлсхийж, бүр Төрийн ордонд очсон мөрдөн шалгагчдыг “Гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн сүржигнэн чуулганы хуралдааныг гацааж байв.

 Түүнийг зөвхөн албан тушаалын эрх мэдлээ урвуулсан бус, МҮЭХ-ны газрын асуудлаар хууль бус наймаа хийж, хариуд нь хахууль авч, мөнгө угаасан гэх ноцтой хэрэгт шалгаж эхэлсэн байна.

 Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн С.Ганбаатар үнэндээ эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр 29 компани, ТББ байгуулсан нь ил болжээ. Аялал жуулчлал, гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө гэхчлэн салбар бүрт “Андискауред Монголиа”, “Дархан ургах наран зүг”, “Боорчи баатар”, “Адвант трейд” гэх мэт арван арваараа компани бүртгүүлсэн атлаа бүгдийг нь мэдүүлэгтээ нууцалсан байна.

 Эхнэрийнх нь нэр дээрх 20 гаруй компани, аж ахуйн нэгжийн ард С.Ганбаатар өөрөө гол зохион байгуулагч, удирдагч байдлаар оролцож байсан гэх баримтууд илэрч, хууль хяналтын байгууллагууд одоо нарийвчлан шалгаж байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.