НЭГҮҮН МЭДЭЭ
БОГДХАН УУЛЫН 49 ШАВАР ГЭР БУУЛГАН ХҮҮХДҮҮД ТОГЛОХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ БАЙГУУЛНА

Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд 22 байршилд газар чөлөөлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна. Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундсаны дээр хүмүүс буудаллах нь бүү хэл ойртдог ч үгүй. Өнгө үзэмжгүй болсон тэдгээр гэрийг буулгаж байна. Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм. Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг бий болгож, тохижуулахаар төлөвлөөд байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “АЗ ЖАРГАЛЫН НОГООН ТӨГӨЛ”-Д 1000 ГАРУЙ МОД НЭМЭГДЛЭЭ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оны 05 дугаар сарын 26-нд анх Баянгол цэцэрлэгт хүрээлэнд “Аз жаргалын ногоон төгөл” байгуулах санаачлагыг гарган мод тарих ажлыг эхлүүлсэн юм. Тухайн ажлын хүрээнд /2022.05.28/ дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагуудын төлөөлөл, Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид нийт 120 хүн Нарс, Буйлс, Агч мод тэргүүтэй 1000 гаруй суулгац тарилаа. Арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: Баянгол цэцэрлэгт хүрээлэн 50 га газрын шимт хөрсөнд 142 төрийн болон хувийн хэвшлийн Аж ахуй нэгж байгууллага, иргэд 100 мянга гаруй мод тарьж ургуулжээ. Мод тарих нэг насны буян, арчилж ургуулах нь хойд насны буян гэлцдэг. Бид хамтдаа Аз жаргалын ногоон төгөл төслийнхөө хүрээнд дахин 1000 мод тарих гэж цугларсан байна. Төслийн хүрээнд шинээр гэр бүл болж буй хосууд, бяцхан үрсдээ зориулсан шинэхэн нахиа, аав ээждээ зориулан дурсгалын мод тарих гэх мэт олон зорилгоор нэгдэж модоо тарьж Баянгол цэцэрлэгт хүрээлэн маань тордож ургуулсаар байгааг дуулгахад таатай байна... Байгалиа бүтээхийн төлөө нэгдэж хур бороотой энэ өдөр мод тарих арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Хүн бүр амьдарч байгаа орчиндоо Байгалиа бүтээхийг уриалж байна”хэмээн оцолсон юм. АЗ ЖАРГАЛЫН НОГООН ТӨГӨЛ” төсөл нь: “2021 оны 05 дугаар сарын 26 “Аз жаргалын ногоон төгөл” анхны ногоон байгууламж үүсэх 500 модыг тарьсан 2021 оны 10 дугаар сарын 13 “Аз жаргалын ногоон төгөл”-д 300 ширхэг модыг нэмж тарьсан 2022 оны 05 дугаар сарын 28 “Аз жаргалын ногоон төгөл”-ийн Зураг төслийг танилцуулах Цаашид “Аз жаргалын ногоон төгөл”-ийн тохижилтын ажил үе шаттай хийгдэн 2023 онд төглийн ногоон байгууламж тарих ажил бүрэн дуусч тохижилтын ажлын 5/1 хувь нь хийгдсэн байна 2028 онд “Аз жаргалын ногоон төгөл” бүрэн тохижилтын ажил хийгдэж дуусаж дүүргийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болсон байна” гэсэн хэтийн төлөвлөгөөтэй байгааг танилцууллаа. Ийнхүү бороо хур тэгширсэн сайхан өдөр Баянгол цэцэрлэгт хүрээлэнд “Аз жаргалын ногоон төгөл” байгуулах санаачлагын хүрээнд 1000 гаруй мод нэмэгдлэ Ийнхүү бороо хур тэгширсэн өдөр Баянгол цэцэрлэгт хүрээлэнд “Аз жаргалын ногоон төгөл” байгуулах санаачлагын хүрээнд 1000 гаруй мод нэмэгдлээ.

ОРОН НУТГИЙН ЗҮГЭЭС ГАРГАСАН САНАЛУУД ДЭМЖИГДЛЭЭ

Аймгийн иргэдээс авсан санал хүсэлтүүдийг эрэмбэлэн аймгийн Засаг дарга Р.Сэддорж МУ-ын ерөнхий сайдад уламжилсны дагуу дараах ажлуудыг шийдвэрлэхээр боллоо. Үүнд: 1. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засварын ажлыг улсын төсвөөс хийх. 2. Даланзадгад суманд Дулааны цахилгаан станцыг барих. 3. Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замын 80 км-ийг улсын төсвөөр хийж гүйцэтгэх. 4. Өмнөговь аймагт ШУТИС-ын салбар сургуулийг байгуулах. 5. Даланзадгад хотод Олон улсын шинэ нисэх буудлыг барих зэргийг шийдвэрлэнэ гэдгээ иргэдтэй уулзсан уулзалтынхаа үеэр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ХАМГИЙН ИХ ТАСАЛЖ, ХОЦОРСОН ГИШҮҮД ТОДОРЛОО

Тэрбээр өчигдөр “УИХ-д дархлагдсан, ажилдаа огт ирдэггүй нэр бүхий гишүүд бий. Хуульд заасны дагуу эдгээр гишүүдийн нэрийг олон нийтэд зарлана” хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр өнөөдрийн мэдээлэлдээ “УИХ-ын чуулган гуравдугаар сард долоон удаа хуралдсан. УИХ-ын 18 гишүүн хуралдаан тасалсан, найман гишүүн хоцорсон, 62 гишүүн хуралдаан огт таслаагүй, 48 гишүүн хуралдаанд тасралтгүй оролцсон байна. Дөрөвдүгээр сард УИХ-ын чуулган 12 удаа хуралдсан. Хуралдаан тасалсан УИХ-ын 20 гишүүн байна. 57 гишүүн хоцорсон, 56 гишүүн хуралдаан огт таслаагүй, 16 гишүүн огт таслахгүй, хоцрохгүй оролцжээ” хэмээн дурдав. УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээг танилцуулахдаа Засгийн газрын гишүүдээс хуралдаанд оролцоогүй гишүүд бий хэмээн Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ онцолсон юм. "УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд бүтэн жилийн хоцролтын нийт дүн ажлын 5 өдөр буюу, 40 цагаас хэтэрсэн тохиолдолд Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэж, хариуцлага, сануулга, олон нийтээс уучлалт гуйхыг үүрэг болгодог. УИХ-ын гишүүд бол төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй хүмүүс. Бүх түвшинд улсын төрийн манлайлал үзүүлэх ёстой. Үүний цаана ёсзүйн хариуцлага байна. Тиймээс ухамсраараа олон нийтээс уучлал гуйхыг Ёс зүйн дүрэмд оруулсан" гэдгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ. Хуралдаанд хоцорсон, тасалсан цагийн үзүүлэлт УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 15 цаг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут Огт хоцроогүй УИХ-ын гишүүд: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүн Х.Баделхан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн Г.Дамдинням УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар байна.

12-13 ОРЧИМ НАСНЫ ХҮҮ ЧАРМАЙ НҮЦГЭН ХҮҮ АЙЖ, ТҮГШСЭН БАЙДАЛТАЙ ТӨВ ЗАМААР АЛХАЖ БАЙЖЭЭ

Өнгөрөгч шөнө /2022.05.25/ 03:00 цагийн үед СХД-ийн 29-р хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны хүү чармай нүцгэн хүү айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж байжээ. Улмаар эл явдлыг харсан иргэн хүүг хүчирхийллийн хохирогч болсон байхвий хэмээн сэрэмжилж, цагдаагийн 102 дугаарын утас руу залгасан байна. Тэрбээр энэ тухайгаа цахим орчинд: “Яаралтай цагдаагийн 102 дугаар руу залгалаа. Гэвч зогсоо зайгүй завгүй дохио өгөөд байв. Аргаа бараад СХД-ийн цагдаа гэж хайтал зурагт харагдаж байгаа 70-тай дугаар нь ашиглалтад байхгүй. Дараагийн 94-тэй дугаарыг олоод залгатал манай 3-р хэлтэс байна чи 94-тэй дугаар руу залга гэлээ. Дахиад л өгсөн өөр дугаар руу нь залгатал “Замынхаа урд талд бол манай дүүрэг бишээ 8822 дугаар шүү тийшээ залга” гэв. Би ч за яадаг ч байсан энэ нялх амьтныг ямар ч шалтгаантай байсан орхиж болохгүй гэсэн бодлоор дахиад л залгав. 2,3 удаа залгатал өнөөх БГД-ийн цагдаа гуай нь утсаа авсангүй ээ. Нөгөө хүү ч цаашаа алхаж одов. Ардаас нь нилээн дагасан ч би өөрөө тэр хүүг айлгаад байгаа бололтой юу ч хийж чадалгүй үлдлээ. Үнэхээр энэ хүү хүчирхийлэлд өртөөгүй өөр ямар нэг шалтгаанаар ингэж яваа байсан ч ийм шөнөөр хараа хяналтгүй ингэж явуулах эцэг эхийг олж анхааруулах хэрэгтэй. Иргэний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй надад ч хариуцлага тооцмоор. Бас ганцхан зам гараад учир шалтгааныг нь гаргаад өгч болдоггүй цагдаа, хуулийн тогтолцоонд ч болдог бол хариуцлага тооцмоор байна” гэжээ.

ШИВЭЭХҮРЭН БООМТЫН НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АЧАА ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ 9 САРД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллаж байна. 7 сар гаруйн хугацаанд хаалттай байсан Шивээхүрэнгийн боомт өчигдрөөс хэвийн горимд шилжсэн. Цаашид тус боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллана.

1 ... 217 218 219 220 221 222 223 224 225 ... 327