САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:ТИЙМ ЭЭ, МИНИЙ БИЕ ЦАРАЙ МУУТАЙ НЬ ҮНЭН БӨЛГӨӨ

Ерөнхий сайдын ард урвайн зогсож буй Хотын дарга Д.Сумъяабазар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын зураг цахим орчинд нэлээдгүй тархаж, тэднийг царай муутай гэж багагүй шүүмжлээд буй юм.

Тэгвэл БШУ-ны Ерөнхий сайд Л.Энх-Амгалан эл зурганд хариулт өгч, өөрийн твиттер хаягаар жиргэсэн байна.

Тэрбээр “Ерөнхий сайдынхаа ард ийм царайтай хүмүүс битгий зогсоож бай. Хэтэрхий царай муутай байна гэж өнгөрсөн хоёр өдөр баахан "facebook"-ээр шуурлаа. Тийм ээ, миний бие царай муутай нь үнэн бөлгөө. Гэхдээ царайны сайхнаар цай сүлэхгүй шүү дээ. Царай муутай нөхөртэй бүсгүйчүүд ханьдаа итгэл өгч, сайхан амраарай…” хэмээсэн байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.