НИЙСЛЭЛИЙН ОЙН БҮСЭЭС САМАРЧДЫН 26 ОТОГ, 120 ХҮНИЙГ БУУЛГАЖ ХУУЛЬ БУСААР ТҮҮСЭН САМРЫГ ХУРААЖЭЭ

“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газар болон Экологийн цагдаагийн алба хамтран энэ сарын 5-15-ны хооронд зохион байгуулж байна.

Энэ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд одоогоор самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.