НЭГҮҮН МЭДЭЭ
Улсын Их Хурлын асуулгын цагт Монгол Улсын Ерөнхий сайд төсөв, эдийн засаг, нийгмийн асуудлаар хариуллаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.09.26)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн уялдаа холбоотой, нэгдмэл байдлаар гаргадаг байх зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 10 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсныг энэ оны долдугаар сард баталсан. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгоод байгаа юм. Улсын Их Хурлын асуулгын цагийг ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийх бөгөөд Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавьж, хариулт авахаар заажээ. Ерөнхий сайдад тавих асуултаа гишүүд Улсын Их Хурлын даргад бичгээр долоо хоногийн өмнө, түүнийг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын хоёр өдрийн дотор хүргүүлэхээр, мөн Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн хариулт өгөхөөр хуульчилсан юм. Чуулганы хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75 минутаас, олонхын бүлэгт 15 минутаас, цөөнхийн гишүүдэд 30 минутаас хэтрэхгүй, мөн Ерөнхий сайдаас асуух, түүнд хариулах, үг хэлэх хугацаа хоёр минутаас хэтрэхгүй байхыг сануулав. Улсын Их Хурлын асуулгын цагийн асуулт, хариулт мэтгэлцээний хэлбэрээр тусгайлан засагдсан индэрт өрнөлөө. Улсын Их Хурлын асуулгын цагийн эхэнд хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл эдийн засаг дахь төрийн оролцоог хэрхэн бууруулах, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах бодлого, авлигатай тэмцэх, ахмад настнууд, багш нарын асуудлыг шийдвэрлэх болон татварын реформын талаар цуварсан асуулт тавьж, хариулт авсан юм. Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулахдаа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн бүтэц төрийн оролцоо хэт давамгайлсан, төрийн өмчийн компаниудын төсөвт гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдсэн, гажигтай бүтэцтэй болсныг дурдаад, ирэх сарын 31-нд өргөн барихаар бэлтгэж буй нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд “Шинэ итгэл, эрс шинэтгэл” гэсэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн зорилтуудыг тодорхой тусгасан гэлээ. Энэ хөтөлбөрийн төслийг Засгийн газар хоёр удаа хэлэлцээд байгаа аж. Мөн төрийн өмчийн компаниудын үр ашиггүй зардлыг бууруулах, тэдгээрийг нэгтгэх хүрээнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК зэрэг есөн компанийг нэгтгэх, татан буулгах ажлыг хийсэн байна. Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлуудыг идэвхжүүлэхийн зэрэгцээ хэсэгчлэн болон бүтнээр нь хувьчлах, олон нийтийн компани болгох бодлого явуулж буй ажээ. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд зарлагын хязгааргүй өсөлтийг хязгаарласныг тэрбээр онцолж, энэ хэрээр төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшилд илүү боломж олгохоор зорьж буйгаа танилцууллаа. Засгийн газар гарааны 100 хоногийн хугацаандаа уруудаж байсан эдийн засагт сэргэлтийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд хүргэсэн байна. Мөн энэ оны нэгдүгээр улиралд 4.7 тэрбум ам.доллар байсан валютын нөөцийг 5.7 тэрбум доллар болгон өсгөжээ. Оны эхний зургаан сард 570 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсвийг одоогийн байдлаар 52 тэрбум төгрөгийн ашигтай болгож, нүүрсний хулгайг таслан зогсоож, борлуулалтыг 13-17 хувиар нэмэгдүүлсэн гэлээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт, тодотгол хийж, ам.долларын ханш 4000 төгрөгт, инфляц, үнийн өсөлт 15 хувьд хүрч, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байсан бодит эрсдэлээс зайлхсийж чадсан нь Улсын Их Хурал, Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг тухай Ерөнхий сайд талархан тэмдэглэж, төсвийн үр ашиггүй зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээс сэргэлт бий болсныг онцлов. Авлигатай тэмцэнэ гэдэг бол уриа, лоозон төдий зүйл биш гэсэн байр суурины үүднээс Засгийн газар байгуулагдсан өдрөө “Авлигатай тэмцэх, авлигалын индексийг бууруулах” цогц хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг байгуулсан байна. Үүний хүрээнд иргэд, олон нийтийн итгэлийг унагаж буй асуудлуудыг шалгаж шийдвэрлэх, авлигыг нөхцөлдүүлж байгаа хүчийн зүйлс буюу дунд, доод шатны хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах төслүүдийг эхлүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагаа, зарим мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэж эхлээд байгаа ажээ. Авлигатай тэмцэх нь зөвхөн Засгийн газрын ажил биш тул Улсын Их Хурал, сөрөг хүчин, төр, нийгмийн хамтын ажиллагааг чиглүүлж, хууль сахиулах байгууллагуудаа дэмжиж, хараат бус байдлыг нь хангаж байж үр дүнд хүрэхийг Ерөнхий сайд уриалсан юм. Олон улсын нөхцөл байдал геополитик тарифын дайнаас шалтгаалаад нүүрсний үнэ хоёр дахин унасан, нөгөө талаас татварыг бууруулах, цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх нийгмийн эрэлт, шаардлагын хайчин дунд байгааг хэлж, ийм үед бүх реформыг нэгэн зэрэг хийх боломжгүй гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдаад, Монгол Улсын 2026 оны төсөв бол эдийн засгийн мөчлөг сөрсөн төсөв болохыг тайлбарлав. Хэдийгээр гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалан төсвийн орлого буурч байгаа ч Засгийн газар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5.0 хувь болгож нэмэгдүүлэх зэргээр дундаж давхаргаа дэмжих бодлого баримталж байна гэсэн юм. Энэ бодлого нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн 80.0 хувьд өгөөжтэй бөгөөд дөрвөн ам бүлтэй айл жилдээ 2.5 сая төгрөг буцааж авах тооцоо гарч буйг тайлбарлав. Мөн далд эдийн засгийг ил болгож, татварын бааз суурийг нэмэгдүүлэн, шударга, нээлттэй болгосноор нийт татвар төлөгчдөд учирч байгаа татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулаад зогсохгүй, энэ хэмжээгээр эдийн засаг дахь төрийн оролцоо буурна гэдгийг хэллээ. Түүнчлэн дундаж давхаргыг дэмжих татварын хөнгөлөлтийн бодлогоор 800 мянга хүртэлх төгрөгийн татварыг хөнгөлж, чөлөөлөхөөр тооцож буйг дурдан, 1.0 хувийн татварын бодлогоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц реформыг нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн хүрээнд төлөвлөж буйг танилцуулав. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинэчилж, орон сууцжуулалтын банкны эх үүсвэр болгож ашиглах, хуримтлалын санг бодитой бий болгох шийдлийг Засгийн газар боловсруулж буй гэдгийг дуулгалаа. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуултад Ерөнхий сайд хариулсны дараа тус бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд улсын төсвийн төслийг боловсруулах болон хэлэлцэн батлах, хэрэгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний шалгуур үзүүлэлтүүдэд нийцүүлэх шаардлагатайг анхааруулж, энэ шалгуур үзүүлэлт, эрэмбийг бий болгоход нөлөөлж ажиллахыг хүссэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг, бизнесийн харилцааг дэмжих, төрийн өмчийг хувьчлах асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин гэрч, хохирогчийг хамгаалах, хохирогчийн хохирлыг төрийн сангаас барагдуулж, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тогтолцоог бий болгох асуудалд ямар үр дүн гаргахыг нь асууж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төсвийг алдагдалгүй батлах зарчмыг хэрэгжүүлэх боломж, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөж, газар тариалангийн салбарт үзүүлж буй төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн нуруунд үүрэгдэж байгаа татварын ачааллыг бууруулах, хуримтлагдсан өр, авлагыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатайг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэх, багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, дэмжиж өгөхийг хүсээд, Боловсролыг дэмжих жилийн төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа татвар, шимтгэлийг бууруулах болон багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх талаар иргэдээс ирүүлсэн нийтийн өргөдлүүд олон нийтийн дэмжлэг аваад байгааг сануулж, энэ асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон юм. Дараа нь Улсын Их Хурал дахь олонхын бүлгийн болон цөөнх гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Ч.Анар, Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, Д.Ганзориг нар асуулт асууж, “Оюутолгой” ХК-тай зэрэгцэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Онтре Гоулд” ХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй хийх, шинжлэх ухаан, технологи, инновац, боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол, түгжрэлийг хэмжиж чаддаг байх, нөхцөл байдлын мэдээллийг иргэдэд шуурхай, тогтмол болгох, хүүхэд, гэр бүлийн бодлого болон хүүхэд хамгааллын асуудалд ахиц гаргаж ажиллах, ногоон зээлийг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлыг хөндөж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нараас хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.26) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Улс төрийн намын тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулинд улс төрийн нам банкны зөвхөн нэг данстай байхаар зохицуулснаас үүдэн намын шат шатны байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээтэй холбоотойгоор зогсонги байдалд орох, хугацаа алдах зэргээр хүндрэл үүссэн. Энэ нь улс төрийн намын орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод, нээлттэй байх хуульд заасан шаардлага хангагдах боломжгүйд хүргэж, иргэдийн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох эрхийг бодитой эдлүүлэх эрх зүйн баталгаа хангагдахгүй байна гэж үзжээ. Мөн Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намуудад санхүүжилт олгох, санхүүжилтийн хэмжээнээс хамаарч намын бусад орлогын хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь намын үйл ажиллагаа тогтвортой явуулах, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжийг хааж буй хэлбэр гэж хууль санаачлагч тодотгов. Түүнчлэн улс төрийн намын дэргэдэх байгууллагуудын санхүүгийн тайланг нэгтгэх, харъяа байгууллагуудын санхүүгийн мэдээллийг тусгахаар хуульчилсан нь нам санхүүгийн тайлагналын хувьд олон дамжлага дамжихын зэрэгцээ хуульд заасан санхүүжилтийн дээд хэмжээ зөрчигдөхөд хүргэж байна хэмээн танилцууллаа. Иймд Улс төрийн намын тухай хуулийн 26.7, 27.8, 35.4 дэх намын үйл ажиллагааг санхүүгийн хувьд хязгаарлаж буй заалтуудад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, эс оролцох эрхийг хангах зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.09.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт ийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан ба йна. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд уг дүгнэлт, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод дээрх дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн б өгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Дараа нь Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөсөн бөгөөд санал хураалт явуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаас нэг өдрийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийн хэлэлцүүлгээс мөн нэг өдрийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ХЯНАЛТАНД ОРСОН Б.ЭНХБАЯР ХАРИУЦЛАГААС БУЛТСААР”

Гадаад зээлийн эргэн төлөлт бүрэн хангалтгүй байна. Энэ жил төвлөрүүлэх ёстой 13 тэрбум төгрөгөөс зөвхөн 2.5 тэрбум төгрөг л төвлөрчээ. Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа үүнийг тодотгосон байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус сангаас 32 мянган ам.долларын зээл авч, гэрээний үүргээ биелүүлээгүй. Тэр зөвхөн үндсэн зээлийг төлж, хүүг нь огтхон ч төлөөгүй байгаа аж. Гэрээнд зааснаар үүргээ биелүүлэхгүй бол хүүтэй нь хамт төлөх ёстой. Гэтэл эрхэм гишүүн өнөөдрийг хүртэл гэрээний нөхцөлийг зөрчсөөр байна. О.Сийлэгмаа онцолж хэлэхдээ, “Гишүүн хэн байх нь хамаагүй. Хэрэв гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол зээлээ хүүтэй нь төлөх ёстой. Байгууллагын захиалгаар сурсан бол төгсөх ёстой. Бид шаардлагаа тавьж байгаа ч өндөр албан тушаалтнуудад энэ дарамт үргэлжлэхэд АТГ шалгаж ажиллах боломжгүй, эцэст нь Боловсролын яамны Ёс зүйн хороонд шилжүүлдэг” гэжээ. Тиймээс цаашид гадаад зээлийн эргэн төлөлтийг хяналттай, хуулийн дагуу эрчимжүүлэх шаардлагатай болжээ.

Уулзалтад Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяр, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын Хөгжлийн санаачилга хөтөлбөрийн ахлах менежер хатагтай Марита Салгрэйв, Монгол Ул

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хамтран зохион байгуулж буй “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдвээр өнөөдөр ( 2025.09.25 ) боллоо . Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг даргалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, П.Наранбаяр, О.Номинчимэг, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэбат болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Боловсролын яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, нийслэл, дүүргийн төлөөлөл, салбарын ажилтнуудын төлөөлөл, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд, эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэгт оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ 2025 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн дагуу улсын төсвийн төслийг хэлэлцэх дэг өөрчлөгдөн, олон нийтийн оролцоог ханган нээлттэй хэлэлцдэг болсныг танилцуулаад энэ дагуу Төсвийн байнгын хорооноос холбогдох цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Боловсролын салбар бол х өдөлмөр эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэх, хувь хүн, улсын хөгжил дэвшлийг түүчээлдэг. Засгийн газраас 2026 оныг “Боловсролын жил” болгон зарласан. Энэ хүрээндээ ерөнхий боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги, бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүлж, 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. 2026 оны төсвийн төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 593 тэрбум төгрөг буюу 1 их наяд төгрөгийг улсын төсөвт тусгасан” гэлээ. Түүнчлэн багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлэн цалин хөлсний бүтцийг бий болгох, нэг ангид суралцах, хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалал, нийцүүлэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасан гэдгийг тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд дурдав. Цаашид боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хувьсах зардлын тарифыг шинэчлэх хүрээнд цалин хөлсний бүтцийг үе шаттайгаар боловсронгуй болгохын зэрэгцээ боловсролын орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байхад чиглэсэн цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж байв. Салбарын төсвийг 2022 онтой харьцуулахад 3-4 дахин нэмэгдүүлсэн гэдгийг Х.Ганхуяг гишүүн тодотгоод , энэхүү хэлэлцүүлэг нь боловсролын салбарын тулгамдаж байгаа асуудл ыг хэлэлцэж, гарц шийдлийг олоход тус нэмэр болохуйц, үр өгөөжтэй, ажил хэрэгч болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн. Х элэлцүүлэгт оролцогчид салбарын төсвийн төслийн талаарх саналаа хэлэхийн зэрэгцээ бичгээр хүргүүлэх боломжтойг хэлж, хэлэлцүүлгийн дэг, хөтөлбөрийг танилцуулсан юм. “Боловсролын салбарын 2026 оны төсөв” хэлэлцүүлэг ийнхүү эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр тус салбарын ирэх оны төсвийн төслийн талаар танилцуулсан. Хүн бүрд чанартай боловсрол олгож, хүний хөгжлийг дээдэлсэн “хүн төвтэй” бодлого, төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх, улс орны хөгжлийн суурийг бэхжүүлэхэд суурь боловсролоос эхэлж боловсролын салбарыг хөгжүүлэх төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Боловсролын сайд тэмдэглэв. Энэ хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн байна. “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилгын хүрээнд тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын тогтолцоог бүрдүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газар ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж төсөр шийдлээр хүртээмж, чанарыг сайжруулах зорилт тавьсан гэлээ. Энэ хичээлийн жилд 2441 сургууль, цэцэрлэг, боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж, 1,284.0 мянган оюутан, сурагч, хүүхдүүд суралцаж байгаа бөгөөд салбарт 4.8 их наяд төгрөгийн төсөвлөсөн гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2026 оны төсвийн төсөл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн саналыг боловсруулахдаа дараах зарчмуудыг баримтлан боловсруулсан байна. Боловсролын багц хуульд туссан багш, ажилтны нийгмийн баталгааг хангах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжих гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цахим шилжилт, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцжээ. Сургалтын байгууллагын хүүхдийн тооны өсөлт болон өөрчлөлтийг ирэх 3 жилийн хугацаагаар нарийвчлан тооцож, анги, бүлэг тус бүрээр одоогийн мөрдөгдөж буй хувьсах зардлаар тооцож 2026 оны төсвийн төслийн саналыг боловсруулжээ. Цахим шилжилтийг эрчимжүүлж, хүүхэд бүрд суралцах ижил тэгш боломж бүрдүүлэх, орчин үеийн шинэ технологи ашиглан багшийг виртуал туслахтай болгох, хичээлийн цахим контент, хэрэглэгдэхүүн ашиглах боломжийг бүрдүүлэхээр тооцсон байна. Шилжин хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээг нарийвчлан тооцож, бүс нутгийн хүүхдийн тоо, байршил, хамран сургах тойрог, нэг багшид ногдох ачаалал, бүлэг дүүргэлтийг харгалзан, Газарзүйн мэдээллийн системд суурилан сургууль, цэцэрлэг барих эрэлт, хэрэгцээг хамран сургах тойрог, хүчин чадал ашиглалтын хувь, хүн амын өсөлтийн тооцоололд үндэслэн төлөвлөсөн гэдгийг П.Наранбаяр сайд тодотгов. Мөн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100.0 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд нэмж тусгасан болохыг онцолсон. Салбарын 2026 оны төсвийн төслийн саналыг ДНБ-ний 4.7 хувь, төсвийн нийт зарлагын 14.6 хувь буюу 4,803.1 тэрбум төгрөг байхаар тооцож, үүнээс урсгал зардалд 3,878.6 тэрбум төгрөг, улсын төсөв болон зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1,041.5 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг -117.1 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Урсгал төсвийн хувьд 2026 оны төсвийн хязгаараас 255.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байдлаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд тусгасныг дурдав. Энэ нь хүртээмжтэй холбоотой хүүхдийн тооны өсөлт, багшийн ачаалалд нийцсэн цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэхэд зориулж 158.1 тэрбум төгрөг, тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж болон орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан багшид олгох тэтгэмжийн санхүүжилтийг 97.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Үргэлжлүүлэн салбарын урсгал зардлын төслийн талаар сайд танилцууллаа. Салбарын 2026 оны урсгал зардлыг нийт 3,878.6 тэрбум төгрөгөөр төсөвлөснөөс сургуулийн өмнөх боловсролд 1,115.9 тэрбум төгрөг, ерөнхий боловсролд 2,314.1 тэрбум төгрөг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 213.3 тэрбум төгрөг, дээд боловсролд 142.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хүрээнд боловсролын чанарт голлох нөлөө үзүүлдэг хүчин зүйлсэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгалийн ухааны лаборатори багаж, хэрэгслээр хангах, цэцэрлэг сургуулийн хүүхдийг илчлэг хоол хүнсээр хангах, багшийн хангалтыг нэмэгдүүлж мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээнд нийт 373.0 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Цахим боловсролыг дэмжих хүрээнд 2023 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Мэдлэ” цахим сургуулийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ба нийт 7.0 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах, суралцагсдыг онолын мэдлэгээ практиктай хослуулан эзэмших боломжоор хангах зорилгоор хосмог сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр нийт 213.3 тэрбум төгрөгийг төлөвлөжээ. Энэ хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагсдыг ажиллангаа суралцах боломжоор хангана хэмээн тооцсон аж. Ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасныг дахин дурдав. Тус салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх нийт төсөл, арга хэмжээг мөн хэлэлцүүлэгт оролцогчдод П.Наранбаяр сайд танилцуулав Боловсролыг дэмжих жилийн хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 593.6 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжих юм байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 41 сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд Ерөнхий боловсролын 32 сургууль, 9 цэцэрлэгийн барилгыг ногоон, дижитал үзэл баримтлал бүхий стандарт, техникийн зохицуулалтын дагуу шинээр барьж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэлээ. Хэлэлцүүлэг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргалын “Монгол Улсын боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ. Холбогдох хууль тогтоомж, баримт бичгүүдэд, дүрэм журамд үндэслэн төсвийн төслийг боловсруулдаг болохыг илтгэгч тодотгосон. Ирэх онд улсын хэмжээнд, улсын төсвийн хөрөнгө оруулалтын шинэ хөрөнгө оруулалт ын төсөв 1 их наяд төгрөг бөгөөд үүнийгээ бүх салбарын хэмжээнд эрэмбэлж, хуваарилахдаа т эргүүн ээлжи н д боловсролын салбар , эрүүл мэнд , удаад эрчим хүч, дэд бүтц ийн салбарын шинэ бүтээн байгуулалтыг тусгасан гэлээ.

Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг өнөөдөр /2025.09.25/ Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын Хөгжлийн санаачилгын орлогч захирал хатагтай Арчана Ширсат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Ази, Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар ирсэн төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор жил бүрийн аудитын сэдвийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэн батлуулснаар гүйцэтгэдэг гээд энэ нь парламентын хяналт, төрийн аудитын хараат бус байдлын зарчмыг хослуулснаараа онцлогтой гэж байлаа. Мөн Үндэсний аудитын газар 1996 оноос эхлэн Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага , Аудитын хороо ны бүрэн эрхт гишүүнээр ажиллаж, Лимагийн болон Мексикийн тунхаглалуудыг тууштай мөрдөж ирснийг тэмдэглээд аудитын хараат бус байдлыг хууль тогтоомжоор баталгаажуулах зарчмыг баримтлан ажиллаж байна гэв. Түүнчлэн төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланд өгсөн дүгнэлт, зөвлөмжийн хүрээнд аудитаар илрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор хуулиудын уялдаа холбоо, эрх зүйн орчныг сайжруулах асуудал байгааг дурдаад энэ талаар Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагаас өгөх үнэлгээ, зөвлөмжид Байнгын хороо онцгойлон анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ. Хатагтай Арчана Ширсат Улсын Их Хурлаар Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, Төсвийн байнгын хороо болон Үндэсний аудитын газар ачаалалтай ажиллаж буй энэ үед цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Ази, Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх” хөтөлбөрт зургаан орон хамрагдсаны нэг нь Монгол Улс гээд Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, арга зүйг нэвтрүүлэх, энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг нь дээшлүүлэхээр ажиллаж байна гэлээ. Уулзалтад Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяр, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын Хөгжлийн санаачилга хөтөлбөрийн ахлах менежер хатагтай Марита Салгрэйв, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.09.25/ 10 цаг 36 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ цахим системээр хүлээн авч болно” гэж заасны дагуу иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар тогтоолоор байгуулсан. Мөн Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан билээ. Иймд өнөөдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал авто тээврийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлогыг холбогдох хуулиуд нь хангаж чадаж байгаа эсэхийг онцлоод Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу асуудалд иж бүрэн үнэлгээ хийх шаардлагатай гэв. Иймд өнөөдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал авто тээврийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлогыг холбогдох хуулиуд нь хангаж чадаж байгаа эсэхийг онцлоод Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу асуудалд иж бүрэн үнэлгээ хийх шаардлагатай гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Н.Алтанхуяг нар хэлэлцэж буй асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан нийслэлийн 1.0 сая иргэний тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар нэмэхийг дэмжих, эсэх санал асуулгыг хоёрхон хүний саналаар шийдэж болох уу гэх асуултад нийслэлийн удирдлагуудаас өнөө хэр тодорхой хариу өгөөгүйг онцолж байлаа. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, Б.Мөнхсоёл нар өнөөдөр (2025.09.25) Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Хяналтын хороо болон Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Х оёр улсын парламентын Тамгын газ а р хамтран “Парламентын хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”- г гурван өдөр зохион байгуулсан юм. Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мария Стосич болон төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын гишүүд хүлээн авч уулзан, санал солилцож буйд талархал илэрхийлсэн. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Швейцарын Холбооны Улс болон Монгол Улсын парламентын хооронд 2017 оноос эхлэн хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлсний үр дүнд хууль, эрх зүйн тогтолцоонд ахиц гарч байгаад баяртай байна гэлээ. Тэрбээр, Ажлын хэсэг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн тогтолцоо бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэгтэйгээр ажиллаж байгааг тодотгоод, энэ хүрээнд төсөв болон хяналт-үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг оновчлох ажлыг эрчимжүүлж б уй талаараа танилцуул сан юм . Уулзалтын явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны дэг болон ажлын хэсгийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг хэрхэн оновчлох тухай асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЭХЭМҮТ-ИЙН АЛДАА, АЙМШИГТ ҮР ДАГАВАРААР ЭХ, ХҮҮХДИЙН АМЬ НАС ЭРЛЭГТ ОЧИВ”

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй ЭХЭМҮТ үндэсний хэмжээний төв эмнэлэгт мэргэжлийн бус, хүний санаанд багтамгүй алдаа удаа дараа гарч байна. Эдгээр алдааны улмаас Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж буй нь олон баримтаар нотлогдсоор байна. Баримт : 39 долоо хоногтой жирэмсэн 34 настай иргэн С эх, хүүхдээ эсэн мэнд төрүүлэх зорилготой хандсан. Гэвч төрөхөд дэмжлэг үзүүлэх савны базлалт тариаг сувилагч тун хэтрүүлэн тарьснаас түүний сав задарч, 3.3 литр цус алдсан байна. Эмч нар түүнийг аварсан хэдий ч, хэвлий дэх эрүүл ургийн тархинд цус харван тархины үхэлд хүргэсэн. Одоо тэр Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Энэ төрлийг ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч удирдсан бөгөөд эмчийн хайхрамжгүй байдал, аюултай тариа хэтрүүлэн хэрэглэх нь эмэгтэйн амь нас, ургийн эрүүл мэндэд шууд заналхийлжээ. Мэргэжлийн алдаа гаргасан эмч хохирогчийг гүтгэж, асуудлаа нуун дарагдуулсан нь бусад эмч нарыг шоконд оруулсан юм. Эмч нарын үзэж байгаагаар иргэн С эрүүл саруул ирсэн бөгөөд мэргэжлийн алдаа нь шууд хохирол авчирсан гэдгийг баталж байна. Их хэмжээний цус алдсан өвчтөн амь аврагдсан ч, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учирсан. Хожим 5–10 жилийн дараа бөөрний дутагдал, бусад эрхтний гажуудал үүсэх эрсдэл өндөр бөгөөд өндгөвч аажим үхэх эрсдэлтэй гэж эмч нар анхааруулж байна. Хамгийн харамсалтай нь иргэн С хоёр охинтой бөгөөд дахин жирэмслэх боломжгүй болж, хүүгээ эсэн мэнд төрүүлэх боломжийг алджээ. Энэ явдал нь ЭХЭМҮТ мэт улсын хэмжээний том эмнэлэг эх, үрсийг аврах биш, эрүүл мэндэд нь бодит аюул учруулж байгааг харуулж байна.

“Н.ЦЭРЭНБАТЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛ: ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ МӨЛХҮҮЛНЭ”

“Эрдэнэс таван толгой” компанийн бүтэц хэтэрхий данхайсан учраас Ерөнхий сайд Г.Занданшатар цэгцлэх даалгавар өгөөд удаагүй байна. Гэтэл энэ мөчийг ашиглаж, орон тоо цомхотгож байхад нь өөрийгөө дахин захирлаар тавиулах гэсэн Н.Цэрэнбатын улайрал ил цагаандаа гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард ч нэгэнт энэ албан тушаал руу шунан мөлхөж байсан ч нам гүм болсон. Харин одоо илүү эрээ цээргүйгээр Төрийн ордон, МАН-ын байраар гүйх болж. Нэгэнт хүний халаасны улс төрч гэдгээ нуухаа больж, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй дүр зураг харагдана. Үнэндээ Н.Цэрэнбат гэдэг хүнийг төрийн байгууллагад суулгаж үр дүн хүлээх нь тэнэглэл гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай баталсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа Богд уулын газрыг будлиантуулж, нутагтаа нэр нүүрээ алдан, сонгогчдодоо гологдсон. “Дархан арьс ширний цогцолбор”-ыг ч, “Эрдэнэс Оюутолгой”-г ч өөд нь татсан түүх огтхон ч үгүй. Харин эрх мэдэл, тамга булаах гэсэн шуналаа л дахин дахин харуулсаар ирсэн. Тэгэхээр МАН дотроо Н.Цэрэнбаттай тооцоо хийх нь нэг хэрэг, харин Монголын татвар төлөгчид түүнийг тэжээх өргүй. Ашиг, бүтээмж авчрах нь бүү хэл төрийн өмчит компаниудын нэр хүндийг доройтуулсан ийм хүнийг “Эрдэнэс таван толгой”-н жолоонд гаргана гэдэг бол ард түмнээ доромжилсон хэрэг. Ерөнхий сайд Г.Занданшатар үнэхээр Төрийн хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол шуналдаа сохорсон, намын өрөнд найдан албан тушаал горьдогчдоос төрийн өмчит компаниудыг цэвэрлэж байж л бодит алхам болно.

1 ... 18 19 20 21 22 23 24 25 26 ... 370