НЭГҮҮН МЭДЭЭ
Ч.УРАНХОЛБООД БУУ ТУЛГАСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Өчигдөр буюу энэ сарын 27-ны орой 23.00 цагийн үед Ч.Уранхолбоог машиндаа суухад нь үл таних этгээд буу тулган, их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарсан. Тэгвэл тус этгээдийг баривчилжээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨӨМӨӨ ХҮҮГЭЭ “АВИЛГА”-ААР СУРГУУЛЬД ОРУУЛСАН ЭСЭХТЭЭ ТАЙЛБАР ӨГСӨНГҮЙ...

БХЯ-ны харьяанд байдаг, ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ-ийг сурагчдын эцэг эхчүүдээс мөнгөн хандив авсан үндэслэлээр 2022-09-27-ны өдөр албадан саатуулж шалгаж эхэлсэн. Тодруулбал, ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнийн тухайд батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалтгүйгээр сургуульдаа элсүүлсэн атлаа цэргийн сургуульд суралцах хүсэлтэй жирийн иргэдийн хүүхдүүдийг оруулахдаа хандивын мөнгө авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Түүний албан өрөөнд нэгжлэг хийгээд эд мөрийн баримт байж болзошгүй багагүй хэмжээний мөнгө хураасан байдаг.Дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ шалгагдаж байх хугацаандаа хэн хэний хүүхдийг гуйлгаар оруулсан гэдгээ хүлээсэн. Тэдэн дунд Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгийн хүү багтжээ. Бид энэ талаарх мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр түүний 9911... дугаарт холбогдон лавлахад: “Миний хүүхэд сурдаг эсэхийг өөрөө олоод тодруулахгүй юу даа. Чи цагдаа биш биз дээ? Хүндэтгээд утсыг чинь авлаа шүү. Өөр юмгүй” гэв. Биднийг хүндэтгэн утасны дуудлагыг авсан даргын яриаг Нэгүүн сайтын сошиал хуудсанд байршуулав. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хүүхэд тус сургуульд сурдаг эсэхэд тэрбээр баттай хариулт өгсөнгүй ихэд эгдүүцсэн бололтой байлаа. ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нь Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад туслах нь байсан, Гадаад харилцааны сайд болоход нь дагаж тус яам руу шилжин яваад эргээд БХЯ-нд ирж ажилласан, тус сургуулийн захирлаар томилогдоод удаагүй нэгэн аж. БХЯ-ныхан түүнийг анги салбарт төдийлөн ажиллаж үзээгүй атлаа асар хурдан цэргийн цолуудыг авсан хүн гэж ярьдаг юм.Тэгвэл ийм хүнд хотын даргын орлогч авилга өгөөд хүүгээ сургуульд оруулсан байж болзошгүй гэх мэдээлэл бий юм...

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДЭЭРЭМДСЭН ЭРХЭМ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЬ ШАЛГАГДАЖ БАЙХ ҮЕД ӨМГӨӨЛӨГЧ , ПРОКУРОР НАРТАЙГАА БНСУ , БНХАУ-Д УДАА ДАРАА АЯЛЖЭЭ

Анх Ховд аймгийн Алтай сумын нутагт гар аргаар гянт болд олборлодог иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож тухайн газрыг хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр ашиглуулахаар болж гадаадын хөрөнгө оруулагч компани оролцсоноос хойш хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол амсаад буй аж. Тэгвэл энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож залилсан Монголчуудын хэргийг анхааралтай шалгаж байгаад талархан хохирсон хөрөнгө оруулагчид манай редакцид хандлаа. Ховд аймгийн Булган сумын харъяат Батмэндийн Мөнхтөр гэх иргэнтэй гадаадын хоёр ч хөрөнгө оруулагч хамтран ажиллахаар болж дөрвөн хүний хамтарсан компани байгуулж компанийн хувьцааныхаа 25-н хувийг эзэмшүүлэхээр тохироход Б.Мөнхтөр гэгч нь “Сонгон шалгаруулалтад шинэ компани оролцоод ялахгүй хэмээн ятгаж “Ашигт малтмалын газраас 2015.08.25-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлахад өөрийн үеэл ах, геологич Д.Цоггэрэл болон өөрсдийн дотны хүн болох Х.Г-ийн эзэмшлийн “Л.....” ХХК-ийг сонгон шалгаруулалтад оролцуулж “Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авчээ.Харин тусгай зөвшөөрлийн эхний хагас жилийн төлбөр 736 000 төгрөг, үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, сонгон шалгаруулалтын үнийн санал 1 050 000 000 төгрөгийг төлөх, мөн хамтарсан компани байгуулж үйл ажиллагаа эхлүүлэхэд зориулан 81 264 000 төгрөг бүгд 1 135 000 000 төгрөгийг Б.Мөнхтөр болон түүний эхнэр Хашбаатарын Уранчимэг нарын дансаар хөрөнгө оруулагчдаас авч байснаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлын /дугаар ХV-019692/ -ийг “Л....” ХХК-д олгуулсан байдаг. Тус газарт зөвшөөрлийн дагуу 2016 оны 4 дүгээр сараас хайгуулын ажлыг эхэлсэн бөгөөд бүх зардлыг хөрөнгө оруулагчид гаргасаар ирсэн байдаг бол 2016.08.20-ны өдөр “Л.....” ХХК, “Талст молор” ХХК-ий хооронд гэрээ байгуулан тусгай зөвшөөрлийг “Талст молор” ХХК-д хөрөнгө оруулагчдад мэдэгдэлгүй шилжүүлжээ. Тэгвэл “Талст молор” ХХК нь гоеологч Д.Цоггэрэлийн 2013 онд үүсгэн байгуулсан 1 гишүүнтэй компани байжээ. 2017.01.09-ний өдөр компаний хувьцааны 95 хувь, гүйцэтгэх захирлыг өөртөө шилжүүлэн авч, дүрмийг шинэчлэн 2017.01.16-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн ба хувьцааг бэлэглэлээр шилжүүлэн авсан хэрнээ хуурамч гарын үсэгтэй худалдах, худалдан авах гэрээгээр бүртгүүлэн авч мөн л хууль зөрчжээ. Үүний дараа 2017.09.28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-020930/-ийг “Талст молор” ХХК-ний нэр дээр 407.99 га газарт гаргуулан авсан ба үүгээр ч зогсохгүй 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр иргэн Б.Мөнхтөр нь гадаадын хөрөнгө оруулагчдыг илтэд айлган сүрдүүлж дарамталж эхэлжээ. Түүний энэ хууль бус үйлдлийн талаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хууль хүчний байгууллагад хандах гэхэд : та нар уурхайн хуучин ашиглаж байсан 1-р ам руу ор, би шинэ ам руу орно хэмээн гуйж хөрөнгө оруулагчид ч ажлаа явуулж байх нь зүйтэй гэж үзээд ажиллаж эхлэлж өөрийн амнаас 24 тонн гянт болд олборлосоны дараагаар Б.Мөнхтөр нь орон нутгийн цагдаа, хуулийн байгуулагын зарим ажилтнууддаа “үүрэг өгч” ачааг замаас саатуулан Булган сумын Цагдаагийн тасгийн хашаанд буулгуулж, манай улсад хууль журмын дагуу HG ангиллын хөдөлмөрийн визээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн оршин суух хаяг зөрүүтэй бичигдсэн зөрчлөөр Гадаадын иргэн, харъяатын газарт дуудлага өгч ажлыг зогсоолгож чадсан байна. Б.Мөнхтөр Ингээд хөрөнгө оруулагчдын ажлыг зогсоосны дараагаар тэдний 37000 литр дизель түлшнээс 17000 литрийг, 9,0 тонн тэсрэх бодисоос 8,5 тонныг зөвшөөрөлгүйгээр авч өөрийн ажилд хэрэглэн зарцуулж уурхайд хөрөнгө оруулалтаар оруулсан олон зуун сая төгрөгийн үнэ бүхий гэр байр, эд хогшил, техник, тоног төхөөрөмжүүдийг ч булаан дээрэмдэж авчээ. Тэгвэл энэ асуудлыг нь Монголын хуулийн байгууллага 2019 оны 7 дугаар сараас хойш хохирогчдын гомдлоор шалгаж байгаа гэх боловч уг хэргийг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийж байна гэх нэрийдлээр хэргийг удаашруулж, буруутай этгээдэд ял завших нөхцөлөөр прокурор, цагдаагийн байгууллагын нэр бүхий ажилтнууд хангаж өгч буй аж.Тодруулбал Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мянган (өмнө нь Ховд аймгийн ерөнхий прокуророор ажиллаж байсан) нь өөрийн найз Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн даргын ажилтай Э гэгчтэй үгсэн хуйвалдаж, улмаар Баянгол дүүргийн прокурор ерөнхий прокурор Г –ээр дамжуулж, хяналтын прокурор Б нараар хэргийг хянуулахдаа хэргийг удаа дараа үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгох, дээд шатны прокуророороос хэргийг шалгах ёстой гээд буцаахаар ажиллагааг санаатайгаар удаашруулсан ба 3 жил “шалгасан” боловч ямар ч үр дүн гаргаагүй. Б.Мөнхтөр нь өөрийн өмгөөлөгчид болон прокурор Э нартай эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед БНСУ, БНХАУ-д удаа дараа хамт зорчсон мэдээ, баримт ч бий аж. Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мянган Прокурорууд хэргийг шалгахдаа мэргэжлийн болон ёс зүйн ноцтой алдаануудыг удаа дараа гаргасан бөгөөд энэ асуудлыг УЕП газарт хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргаж шалгуулсан бөгөөд цагдаагийн харьяаллыг мөрдөн байцаах албанд, прокурорын харьяаллыг нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Б.Мөнхтөр гэгч нь өмгөөлөгч нартайгаа нийлэн прокурор нарт авлига өгч, тэдний хамгаалалт, ивээл дор гадаадын иргэдийг залиллах, эд хөрөнгийг завших ноцтой гэмт хэргийг ийнхүү хийжээ. Нэгүүн нэхэн сурвалжлана...

ЕРӨНХИЙ САЙД, САЛБАРЫН САЙДАА БАСАМЖИЛАН ЯРЬЖ БУЙ ШШГЕГ-ЫН ДАРГА Д.ЗАГДЖАВТ ЯАГААД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?

Олон түмэнд гавьяагүй, хашсан албандаа өгөөжгүй, даргын албан тушаалыг сэлгэн суудаг эрхэмүүд өнөө цагт олон. Үүний нэг нь 58 настай, ШШГЕГ-ын дарга Д.Загджав юм. Түүний идэж уусан, мөнгө төгрөгөнд холбогдсон асуудал нэлээдгүй олон. Д.Загджавыг ШШГЕГ-ын дарга болсноос хойш байсхийгээд хоригдлууд оргох, хориход амиа хорлох, нууцаар дарга нарынхаа хувийн ажилд дайчлагдан ажиллах, ар гэртэйгээ уулзахдаа авлига, хахууль өгөх зэрэг хууль бус үйлдлүүд газар авсан юм. Өнөөдрийг хүртэл хорихоос оргосон хоригдлууд нэлээдгүй олон байна. ШШГЕГ-ын дарга Д.Загджав хэний хүн бэ? Д.Загджав нь МАНАН-ын бүлгийн сүүлийн эгнээний хүмүүсийн нэг гэж хэлж болно. Учир нь тэрбээр МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай их ойр гэгддэг бөгөөд түүнийг ШШГЕГ-ын даргаар томилогдсных нь дараа тусгайлан хүлээн авч уулзан, хурандаа цолыг нь сэргээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр олон жил улс төрийн гар хөл хийж байгаад хуулийн байгууллагын тооноор орж ирэн хурандаагаа буцаан авсан гэсэн үг. Түүнчлэн тэрээр Бага тэнгэрийн аманд зүрхний анд Ц.Анандбазартайгаа бөөрөө нийлүүлэн, хаяа дэрлэн үнэтэй хауст амьдардаг билээ. Түүнчлэн МАН-ын нөлөө бүхий хүмүүс түүнээс хамааралтай болсон талаар ойрын найз нөхөдтэйгээ суухдаа халамцуу хэлсэн байдаг. Тэрээр яриадаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар өөрт нь үг хэлж чаддаггүй, намынхаа ахтай тэрсэлдэх залуучууд биш байлгүй дээ хэмээн саяхан агсамнасан талаар эх сурвалж хэлж байв. Түүний нөлөө МАН-д их гэдгийг өөрөө ч хэлдэг, эргэн тойрныхон нь ч баталдаг билээ. Түүний талаар олон хууль бус хэргүүд удаа дараа гардаг боловч хэн ч үг хэлж чадахгүй, нүдээ аниад өнгөрдөг талаар намынх нь нөхөд ний нуугүй хэлдэг. Мөн Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад Д.Загджавын удаа дараагийн булхайн талаар баримтууд очдог боловч хав дараад өнгөрдөг талаар ШШГЕГ-ын алба хаагчид хэлж байв. Д.Загджавыг ШШГЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд гэмт буруутай нь тогтоогдоогүй хүмүүс учир битүүлгээр нас барсаар байна! БАРИМТ 1. Хорих ангиас ялтнууд оргосон дуулиан дарагдаагүй байхад хоригдол болон цагдан хорих байранд саатуулагдсан, шүүхээр гэм буруутай, эсэхээ шийдвэрлүүлж чадаагүй хүмүүс учир битүүлгээр нас барсан. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 441 дүгээр ангийн нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулж, хоригдлуудын “Тавантолгой түлш”-д ажиллаж нүүрс ууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассан хэрэгт холбогдож, АТГ-аас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа. БАРИМТ 2. Хорих ангид сахилга хариуцлага алдагдаж, хянагч нар нь хүмүүжигчээ зодож гэмтээсэн хэрэг 2021 онд гарч байв. Гэтэл өдгөө хорих ангийн дарга хүн тангараг өргөсөн цэргийн алба хаагч, хууль сахиулагч атлаа ард олны амгалан тайван байдлын төлөө ажиллах тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчийг зодож хүнд гэмтээлээ. Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар согтуудаа энэ сарын 7-ны баасан гаргийн 23.00 цагийн үед цагдаагийн ажилтанд халдсан байна. Багш нарын баярт зориулсан үдэшлэг Мөнгөнморьт сумын Соёлын төвд болж нэлээд сунжирсан, согтуу хүмүүс олон байсан учраас тус сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгат тарах шаардлага иргэдэд тавьсан аж. Хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн офицерыг хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар барьж авч ямар нэг зүйл мөргүүлснээс толгойдоо гэмтэл авч, өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга, хариуцлага алдагдсаны бодит жишээ энэ мэтээр гарсаар. Удаа дараа хүний амь үрэгдсэн, хоригдлоо алдсан, сүүлдээ хууль сахиулагч нь хууль сахиулагчаа зодож гэмтээж байгаа байдлыг өөгшүүлсэн ШШГЕГ-ын Д.Загджавт яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ Ерөхий сайд аа!!!

“ЖАСТ“-ЫН Ш.БАТХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДӨРӨВ ДЭХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судлахаар дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эргэн сануулахад "Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон "Алтжин групп"-ийн ерөнхий захирал, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Английн "Стандарт" банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж байгаа.

ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТУЛ МАЛЫГ АМЬДААР НЬ ГАРГАЖ БАЙГАА

БНХАУ-ын Эрээний хилээр манай улс 600 орчим амьд хонь оруулж байгаа талаарх мэдээлэл өчигдөрхөн цацагдсан. Тэгвэл уг асуудлаар ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа “Малаа амьдаар нь БНХАУ-руу гаргах нь Монгол төрийн гол бодлого биш. Яагаад гэвэл нэмүү өртөг улсдаа шингэхгүй, арьс шир нь хамт гараад явчихна. Харин энэ жилийн хувьд гантай байгаа учраас аль алинаар нь гаргах бодлого барьж ажиллана. Дорноговьд БНХАУ-ын талтай тохирч 45-аас дээш хоног бог малыг хорио цээрт оруулан, гаргаж эхэлсэн. Гантай, өвөлжилт хүндэрч байгаа нөхцөлд хориглох шаардлагагүй хэмээв.

СЭНТИЙНЭЭСЭЭ МУЛТАРСАН Д.САРАНГЭРЭЛ УИХ-ЫН ДЭД ДАРГА БОЛОХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

Амьжиргааны түвшин доогуур иргэдийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улныхан” хэмээн цоллож үгийн маш том алдаа хийснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон үе саяхан. Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томилсон билээ. Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын Дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд буй. Сэнтийнээсээ мултарсан сайд Д.Сарангэрэл УИХ-ын Дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд илэрхийлжээ. Тэрээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг аж. УИХ-ын дэд даргын томилгооны тухайд МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Уг асуудлыг дараагийн бүлгийн хурлаар ярих болов уу? Учир нь намын дүрэмд заасны дагуу Удирдах Зөвлөл хуралдаж, шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга энэ долоо хоногт гадаадад томилолттой байгаа. Ази номхон далайн орнуудын парламентын олон улсын хуралд оролцоно"хэмээх мэдээллийг өчигдөр өгчээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, УРАМШУУЛАЛД ДӨРВӨН ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгох юм байна. Ингэснээр 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож буй. Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчлөхөөр болжээ. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг юм. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажилбал 1%, 2 жил ажилбал 2%, 3 жил ажилбал 3% зэргээр нэмэгдэж тооцох аж. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8%-иар нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж. Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болох аж. Орон нутгийн суурь зардал дээр нь 20%-иар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой юм байна. Нэмэлтээр орон нутагт хэрэгжих: Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой. Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдана.

1 ... 141 142 143 144 145 146 147 148 149 ... 317