УКРАИНД ХАЛДААД БАЙГАА ОХУ-ЫН ДОВТОЛГООНЫГ ОХУ-ЫН ТОМООХОН МУЖ ХОТУУД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙГЭЭД БАЙНА

ОХУ Украин руу түрүүлж гал нээж дайн эхлүүлснийг эсэргүүцсэн жагсаал Оросын Москва, Санкт-Петербург, Эрхүү, Омск, Астрахань, Тольятти, Саратов, Владивосток зэрэг томоохон 53 хотод болж, мянга мянган хүн эсэргүүцэн уриа лоозон барин тайван жагсаал хийжээ. Тэд "Нет войне" буюу дайныг эсэргүүцэж буйг илэрхийлсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлжээ.

Энэ үеэр 1500 гаруй хүнийг баривчилсан бөгөөд Москвад л гэхэд 830 хүнийг саатуулаад байна. Оросын мөрдөн байцаах албаныхан жагсаал зөвшөөрөлгүй зохион байгуулж, оролцсон хүмүүст хариуцлага тооцно, тэр тусмаа эрүүгийн хариуцлага тооцно гэж анхааруулж.  Иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх шаардлагагүй гэж эрх баригчид мэдэгдсэн байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.