ТӨРИЙН ХҮНДЭТ ЗОЧДЫГ “БААР”-НЫ ХАНШААР “СААДАГ” СҮЙХЭЭТЭН !

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХК нь дотроо ХҮНДЭТ ЗОЧНЫ АЛБА гэх том албатай. Гадны улсын Төрийн тэргүүн, сайд, дарга нар энэ албаар дамжиж онгоцноос бууж, сууна. Төрийн хүндэт зочид гэдэгт Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон бусад сайд нарын урилгаар ирж буй гадны улсын төрийн удирдагч, сайд, дарга нар, НҮБ болон бусад ОУ-ын байгууллагын зочдыг хамруулна. Энэ компанийн захирал Л.ЦЭНГҮҮНЖАВ гаднаас ирэх ТӨРИЙН ХҮНДЭТ ЗОЧИДДОО 0,33мл хэмжээтэй ШИЛТЭЙ ШАР АЙРГАА 7,000 төгрөгөөр , 100 грамм дарсыг 15 мянгаар , шилээр нь бол 100 мянга , Моёт шанпанскаа 350 мянган төгрөгөөр , бусад төрлийг нь 100-150 мянгаар ЗАРЖ орлого төвлөрүүлдэг аж.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.