ШАТАХУУН БОЛОН, ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, БАНКНЫ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛДДОГГҮЙГЭЭС БОЛЖ, АРД ИРГЭД “ББСБ” БОЛОН ӨНДӨР ХҮҮТЭЙ ӨДРИЙН ЗЭЭЛ АВЧ ТАРЧИГХАН АМЬДРАХ ҮНДЭС НЬ БОЛЖ БАЙНА

МҮЭХ-ны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас мэдээлэл хийж шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар: Хэлэхдээ  Хөгжлийн банкаар хязгаарлагдахгүй  маш олон зээлийн  асуудал бий. Эгэл жирийн аж ахуй нэгжүүд өндөр хүүтэй зээл авдаг.  Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дамжсан маш олон авилга, хээл хахуулийн асуудал үүсэж байгаа. Тийм учраас МҮЭХ-ны олон мянган гишүүд бүх шатны сангуудын төлөөлөн удирдах зөвлөл, хяналтад иргэн, аж ахуйн нэгжийг оруулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Бид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. МҮЭХ иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардаж байна гэлээ.

Иргэд ББСБ-аас эсвэл, өндөр хүүтэй мөнгө хүүлэгч нараас өдрийн зээл авч байгаа нь бага хүүтэй банкны зээл нь олдохгүй байгаатай холбоотой. Цалин нь амьдралд хүрэлцэхгүй байгаа учир тэд цалингаа зээл авч байна. Цалингийн зээлийг иргэдийн данснаас шууд татаад авчихдаг. Тийм учраас эргэн төлөлт өндөр хувьтай байгаа. Зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхээр асуудлыг нь шийддэг. Гэтэл зарим нь тэрбум, тэрбумаар нь зээл авчхаад эргэн төлөөгүй хууль, хяналтын байгууллага нь шалгаж тогтоодоггүй шударга бус зүйл байсаар байгаа нь хууль эрх тэгш үйлчлэхгүй  байгаагийн тод жишээ юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.