САЙН ТУРШЛАГА СУДЛАХ ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХАБЭА-н сарын аяны хүрээнд “ДАРХАН ХАЙРХАН” ууланд явган аялал, “Шарын гол”ХК-ийн ISO 45001:2018 стандарт нэвтрүүлсэн сайн туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулав. 


Аялалд ТТТХУ, ТТХУ, Гангийн Үйлдвэрлэлийн нэгжүүдийн 40 аюулгүй ажиллагаа хариуцагч /мастер/ хамрагдлаа. 4 баг болгон хуваарилж дараах ажлуудыг зохион байгуулав. 


Үүнд:

• “ДАРХАН ХАЙРХАН” ууланд явган алхалт хийв

• Аюулгүй ажиллагааг хангуулах, стандарт нэвтрүүлэх ажилтай холбоотой санал хүсэлтийг сонсож, хэлэлцүүлэг 

• “Шарын гол”ХК-ийн ISO 45001:2018 стандарт нэвтрүүлсэн сайн туршлага судалж, Засваарын хэсэг, Цахилгааны хэсэг, Ил уурхайн хэсэг, Ус шүүрүүлэх системийн сайн туршлагатай танилцлаа. 

• ААХ нарыг 4 багт хуваарилан ISO 45001:2018 стандартын зүйл заалтаар мэтгэлцээн зохион байгуулж, амжилттай оролцсон 2 багийг урамшууллаа.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.