ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Ажилтны орон сууцны барилгын гүйцэтгэлд хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрх бүхий хөрөнгийн үнэлгээний компани сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид тавигдах ерөнхий шаардлага:

1. Эд хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, хөрөнгийн үнэлгээ хийх дадлага туршлагатай;

2. Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай, үйл ажиллагаа нь тогтмолжсон байх /Ахлах үнэлгээчин эд хөрөнгийн үнэлгээ хийж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай, эрх бүхий байх. Үнэлгээчин эд хөрөнгийн үнэлгээ хийж байсан 1-ээс доошгүй жилийн туршлагатай, мэргэшсэн/;

3. Үнэлгээг заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэх чадвартай байх.

Сонгон шалгаруулалтад оролцох саналаа ирүүлэхдээ дараах материалыг хавсаргасан байна. Үүнд:

• Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан бичиг;

• Хөрөнгийн үнэлгээ хийх үнийн санал;

• Байгууллагын танилцуулга /өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаар тусгасан байвал давуу тал болно/;

• Үнэлгээ хийх эрх олгосон зөвшөөрлийн хуулбар ;

• Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил:

Сонгон шалгаруулалтын материалыг 2024.04.16-ны өдрөөс 2024.04.19-ны өдрийн 10 цаг хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сум 16-р баг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн төв байр 305 тоот хүлээн авна.

Сонгон шалгаруулалттай холбогдох бусад мэдээллийг 99224999 дугаар болон info@dmp.mn цахим хаягаар авна уу.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.