ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ (2022-2031)-НИЙ ТӨСЛИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний төслийг хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудад танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байгаа билээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.01.26) төрийн бус, олон нийтийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийт 50 байгууллагын 60 орчим төлөөлөл оролцож, үзэл бодлоо солилцон, санал аа ирүүллээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний төслийг Жендэрийн үндэсний хорооны www.ncge.gov.mn цахим хуудсанаас үзэж, танилцан buyanaa@gender.gov.mn  хаягаар  саналаа өгөх боломжтой.  


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.