УРЛАГ, УРАН БҮТЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД “ПИЖАМА”-ТАЙ “КИНО НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

11-р сарын 30-ны өдөр 10-р ангиудын хамтын урлаг, уран бүтээлийн үйл ажиллагааны хүрээнд “пижама”-тай “Кино наадам” зохион байгууллаа.

Суралцагчид 2 сарын хугацаанд кино зураг авалт хийж тус өдөр хамтдаа үзэж сонирхолоо. Нийт инээдмийн, драмын зэрэг олон төрөл жанрын 10 кино толилуулсан бөгөөд суралцагчид өвөрмөц бөгөөд сонирхолтой кино постеруудыг бүтээж урлаг, уран сайхны ур чадвар, авьяасаа харуулав. Бүх кинонуудыг төрөл бүрийн номинацид тодруулсан ба хамгийн шилдгээр 2 киног шалгаруулсан байна.

Энэхүү кино наадам нь 10-р ангийн суралцагчдад маш дурсамжтай үдшийг бэлэглэсэн төдийгүй, анги хамт олны эв нэгдлийг бэхжүүлсэн, эелдэг нөхөрсөг харилцааг дэмжсэн, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн зэрэг ач холбогдол бүхийн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

30 ноября в Российско - монгольской совместной школе в рамках коллективного творческого дела 10-х классов «Фестиваль кино» состоялась пижамная вечеринка.
В течение двух месяцев ребята снимали фильмы , которые продемонстрировали в уютной обстановке. Всего было представлено 10 фильмов разных жанров-от комедии до драмы. Ребята получили возможность показать свои творческие способности и таланты.
Невероятную фантазию проявили участники при создании постеров к своим фильмам. Все киноленты были отмечены номинациями, а две лучшие получили главные призы. «Фестиваль» не только сплотил коллектив 10х классов , но и подарил незабываемые эмоции.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.