НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР “ХҮН, МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ БОЛОН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн байгаль орчны газрын албан хаагчид 24 цагаар хяналт шалгалтыг хийж байна.


Мал эмнэлгийн улсын байцаагч нар халдварт өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангах, малын шилжилт хөдөлгөөн болон мал эмнэлгийн гэрчилгээний баталгаажилт, тээвэрлэлтийг цахим гэрчилгээтэй тулгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.