• Өнөөдөр: 2025/04/24 | Пүрэв гараг

МАЛ, АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАН АЖИЛЛАХ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас 2024 оны 08 сарын эхний 20 хоногт хийгдсэн мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянан үзэхэд 31897 толгой мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийх 1546 мал эмнэлгийн гэрчилгээ олгогдсоны 65 хувь нь үржлийн, 35 хувь нь отор нүүдлийн зориулалттай байна.


Отор нүүдэл, үзэсгэлэн, худалдаа, үржлийн зориулалтаар мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхэд халдварт болон шимэгчтэх өвчнөөр эрүүл тайван бүс нутгаас бэлтгэх, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан эсэхийг нягтлах, шаардлагатай тохиолдолд шинжилгээнд хамруулах зэргээр мал эмнэлгийн гэрчилгээний хяналт, баталгаажилтыг сайжруулан ажиллахыг аймаг, нийслэлийн МЭГ, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарт үүрэг, чиглэл болголоо.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.