ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИН ХҮЛЭЭН АВЛАА

Мал эмнэлгийн ерөнхий газар 2024 оны төсвийн худалдан авалтын төлөвлөгөөний дагуу зарласан “Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин худалдан авах” олон улсын нээлттэй тендерт Бүгд Найрамдах Турк Улсын “DOLLVET BIYOTEKNOLOJI A.A” ХХК шалгарч бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан.


Энэхүү гэрээний дагуу Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх 2,2 сая тун вакцин, шингэлэгчийг хүлээн авч, зориулалтын агууллахад хадгаллаа.


Дээрх вакцин нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдвэрлэгдэж, ДМАЭМБ-ын олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан, 2 жилийн хадгалах хүчинтэй хугацаатай, чанарын шаардлага хангасан, тээвэрлэлтийн явцад температурыг хянах зорилгоор электрон төхөөрөмж байршуулан хүлээн авсан.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.