• Өнөөдөр: 2025/04/6 | Ням гараг

СОЁЛЫН ЭКСПОГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд “Соёлын экспо”-г Улаанбаатар зочид буудлын "UB Event hall" их танхимд 2 өдрийн турш зохион байгуулж, дизайн, соёлын өв, уран зураг ба гар урлал, медиа урлаг, хөгжим, дижитал тоглоом, хүнс, хэвлэл, хэвлэн нийтлэлийн чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг 38 байгууллага, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ 1500 гаруй хүүхэд, залуус, иргэдэд сурталчиллаа.


Мөн экспод салбарын экспертүүд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхэд залууст тулгамдаж буй асуудлуудыг хамтаар хэлэлцэж, урлагийн тоглолт, энтертайнмент хосолсон арга хэмжээ боллоо.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.