ЖОЛООЧ НАРЫГ ҮЛЭЭЛГЭХГҮЙГЭЭР СОГТУУРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ШИНЭ БАГАЖ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх , таслан зогсоох зорилгоор  БЗД дэх Замын цагдаагийн хэлтэс БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч багажийг 25 ширхгийг захиалан авч, ашиглаж эхэлжээ. 

Цар тахлын энэ үед жолооч нар үлээх багажнаас халдвар авах өндөр эрсдэлтэй хэмээн үзэж хүний бие болон гарт хүрэлцэхгүйгээр ашиглах боломжтой уг төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Зөрчлийг илрүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр согтуурлын хэмжээг тогтоох давуу талтай.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.