“ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” САЛБАР ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИЛАА

“Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ.


  1. Монголын эдийн засгийн форум нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах шийдлүүдийг боловсруулах зорилгоор төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын дээд түвшний төлөөлөгчдийг оролцуулан жил бүр хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
  2. Энэ жилийн чуулганы  хүрээнд салбар хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалтууд болж байна. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол улсын гүйцэтгэх үүрэг,Бүс нутгийн худалдааны интеграцчлалд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг,Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин,Монгол Улс бүс нутгийн бизнесийн төв сэдвээр голлон хэлэлцүүлэг өрнүүлэх бол оролцогчдын хувьд Монголын эдийн засгийн хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, хэрэгжүүлэх төслүүдэд хамтран ажиллах боломжуудын судалгаа, шийдвэр гаргагчидтай нүүр тулж уулзах, өндөр түвшний мэргэжилтнүүдийн үндсэн илтгэлийг сонсох зэрэг боломжтой юм.
  3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт” салбар хуралдаанд оролцож, илтгэл тавилаа.
  4. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын сүүлийн үеийн ололт амжилтыг судлах, цаашдын хамтын ажиллагааг тогтвортой байлгахад анхаарч буй тус уулзалтаар хөрөнгө оруулалт, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй саад тотгорыг хэрхэн багасгах, хөрөнгө оруулалт хэрхэн татах талаар хэлэлцсэн юм.
  5. Дэд сайд М.Ганхүлэг Хөдөө аж ахуйн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хувь хэмжээ өмнөх 10 жилийн дундаж үзүүлэлтээс харахад дөнгөж 0,1 хувьтай байгаа нь салбарын хөрөнгө оруулалтад бодитоор хандахгүй байна. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллага дундын хамтын ажиллагаа, итгэлцэл чухал байгааг онцоллоо. 
  6. Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтад  экспортын тэнцвэрт бодлого, үйлдвэрлэл хөгжих боломжтойг олон улсын хөрөнгө оруулагчдад ойлгуулах,  томоохон аж ахуй нэгжийн төслүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлдэг ч хувийн хэвшлийн манлайлал дутмаг байгааг панелистүүд онцолж байлаа. Тиймээс мэргэжлийн холбоодыг татан оролцуулах нь чухал байгаа юм.
  7. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ жилийн чуулганаас ихээхэн үр дүн хүлээж буйгаа хэд хэдэн агуулгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үгэндээ тодотгосон. Тухайлбал, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн байдал тогтвортой байгааг дурдлаа.
  8. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ялангуяа махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байгааг онцолсон юм.
  9. “Монголын эдийн засгийн чуулган-2023” энэ сарын 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.
  10.  

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.