УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА НАМЫН ДАРГАА ШҮҮМЖЛЭВ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа ирцээ бүртгүүлээд танхимыг орхисон гишүүдийг шүүмжлэв. Тэрээр “УИХ-ын гишүүд өглөө ирж, ирцээ бүртгүүлж, үгээ хэлчхээд гараад явчихдаг. Сая өдрийн хоолоо идэх гээд олон гишүүн гараад явчихлаа. Хоолоо идэлгүй энд сууж буй цөөн гишүүддээ баярлалаа. Өрөөнөөсөө чуулганы хуралдааныг үзээд сууж байдаг гишүүд бий.

Манай намын дарга Б.Батбаатар сонгуульд сүүдрийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн. Гэтэл чуулганы хуралдаандаа суухгүй байгааг би их гайхаж байна. Сөрөг хүчний намуудын дарга нар чуулгандаа суухгүй байна. Би УИХ-ын Ёс зүйн хороогоор шүүгдсэн хүний хувьд үүнд бухимдаж байна. Д.Амарбаясгалан дарга та үүнд анхаарна уу” гэв.

Тэрээр чуулганы танхимд буй гишүүдээс ууртай байсандаа уучлал хүслээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.