БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ШИЛЭН ДАНСЫГ 7 САР ХӨТЛӨӨГҮЙ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХЭНЭГГҮЙТЭЛ П.НАРАНБАЯРТ ХАЛДЖЭЭ

Монгол Улсад шилэн дансны тухай хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн.

Энэ хууль улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилттой.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар тус хуулийг дагаж мөрдөх үүрэг хүлээх бөгөөд шилэн дансаа тогтмол хөтлөх учиртай.

Тэгвэл Боловсролын яам shilendans.gov.mn сайтад хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын мэдээллээ 2024 оны нэг сараас хойш огт оруулаагүй байна. Мөн төсөв, гүйцэтгэлийн мэдээллээ ч бүрэн оруулаагүй харагдаж байна.

Одоогоор тус яамыг П.Наранбаяр удирдаж буй. Түүний өмнө Л.Энх-Амгалан боловсролын сайдаар ажиллаж байв. Ингээд харвал Л.Энх-Амгалангийн үед шилэн дансыг олон сар дараалан хөтлөөгүй байгаа бөгөөд түүний халааг одоогийн сайд ч авчээ. Учир нь тэрбээр долоон сард томилогдсон ч энэ хугацаанаас хойш тус яам мөн л шилэн данс хөтлөөгүй хэвээр байна.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.