НЯРАЙ ХҮҮХДЭЭ ЗАМ ДАГУУ ХАЯЖ ЯВСАН ЭЦЭГ ЭХИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Нэгдүгээр хорооллын арын зам дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 20-доор төрөөд хэдхэн хонож буй нярайг өлгийдөн тавьсан байсныг нэгэн иргэн олон цагдаад мэдэгджээ. 


Нярай 3.4 кг жинтэй, 50.5 см урттай, хэвийн  өсөлт бойжилттой хүүхэд байсан бөгөөд Нялхсын клиник сувилалд шилжүүлсэн байна.
Одоогоор төрөөд 10 гаруйхан хонож буй нярайн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа аж.
 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.