ӨВЛИЙН ТЭСГЭМ ХҮЙТЭНД ХЭДХЭН ХОНОГТОЙ ҮРЭЭ ОРЦОНД ОРХИН ЯВЖЭЭ

Орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхин явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

"Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулагад иржээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгчээ.

 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.