“МУУДСАН МАХТАЙ” ХООЛ ИДЭЖ 10 ГАРУЙ ХҮҮХЭД ХОРДСОН ХЭРГИЙГ СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ НУУЦАЛЖ БАЙНА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэг хүүхдүүдэд долоо хоног муудсан махаар хоол хийж өгсөн талаар нэгэн ээж нийгмийн сүлжээнд анх нийтэлсэн. Тэрбээр энэ тухай бичихдээ баримт нотолгоотой хэмээн тодотгож байв.

Тэгвэл уг мэдээллийн мөрөөр мэргэжлийн байгууллагын шалгалт орж, хариуцлага алдсан цэцэрлэгийн эрхлэгч, нярав, тогооч гурвыг ажлаас нь чөлөөлжээ.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Саранмандах өчигдөр /2024.09.10/ "Асуудлыг таслан зогсоож, шуурхай арга хэмжээ авсан. Хүнсийг нярав хүлээн авч, тогооч нар хоолыг хийх үүрэгтэй. Цаашид хариуцлага тооцно. Надад ч хариуцлага тооцвол тооц" гэж мэдэгдсэн билээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.