ХАЙЛААСТАД ДОЛООН ХҮН МӨРГӨЖ, 16 НАСТАЙ ОХИНЫ АМЬ ХОХИРООСОН ЖОЛООЧИД ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Өнгөрөгч дөрвөн сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд зам тээврийн ноцтой осол гарсан.

Тухайн өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол болж, 16 настай охин нас барсан.


Тэгвэл прокуророос "шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авсан.

Шүүхээс шүүгдэгч Т.О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, 1 хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.