ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН ХОРИОГҮЙГЭЭС ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЖ, ӨӨРИЙГӨӨ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ

Энэ ч утгаараа мэргэжлийн байгууллагууд бүх төрлийн гэмт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорихоос татгалзах хэрэгтэй хэмээж буй. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд цагдан хорих, барьвчлах шүүх хурлыг долоо хоногт 1-2 удаа хийж, ихэнх тохиолдолд сэжигтнийг цагдан хорих барьвчлахаас татгалзах шийдвэрийг гаргадаг байна. Тэгвэл сэжигтэн этгээдийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс үүдэж, гэмт хэрэг дахин үйлдэх, хохирогчийг улам ихээр хохироох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шуурхай цагдан хориогүйгээс үүдэж, хохирогчийн амь насыг хөнөөж, улмаар амиа хорлосон хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. 

Тодруулбал,  Сонгинохайрхан дүүрэгт оршин суух О гэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгагдаж байсан байна. Тухайн үед цагдаагийн байгууллагаас хохирогч А-г гэрч хохирогчийг хамгаалах төвд хүргэх гэсэн ч өөрөө татгалзсан тул гэрт нь үлдээсэн байдаг.

Харин хүчирхийлэл үйлдсэн О гэгчийг цагдан хорихоор цагдаагийн байгууллагаас прокурорт саналаа хүргүүлсэн ч тухайн өдрийн "12 цагаас хойш ирсэн хэргийг хойш хэрэг авахгүй, үдээс хойш ирсэн хэргүүд бүгд дараа долоо хоногт орно" хэмээгээд О гэгчийг цагдан хориогүй байна. Гэтэл 39 настай О гэгч нь 40 настай өөрийн эхнэр А-ийн амь насыг хөнөөж, улмаар өөрийгөө уяагаар боомилж нас баржээ. Магадгүй тухайн үед сэжигтэн этгээдийг цагдан хорьсон бол хоёр хүүхэд өнчирч үлдэхгүй байх боломж байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.