ЭЕШ-ЫН МӨНГӨН УРАМШУУЛЛААС 8 СУМЫН ЗАСАГ ДАРГАД 31 САЯ ТӨГРӨГ ОЛГОХЫГ ДЭМЖЛЭЭ

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан энэ сарын 30-ны өдөр болжээ. Хуралдаанд танхимаар 25, цахимаар 3 төлөөлөгч оролцож 68 хувийн ирцтэй байв.

Хуралдаанаар:

Журам батлах тухай

Төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх

Үнэ бууруулж, дахин дуудлагын худалдаа зохион байгуулах тухай

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай

Ажлын хэсэг байгуулах тухай

Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Аймгийн 2024 оны төсвийг тодотгон батлах тухай

Урамшуулал, тэтгэлэг олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Урамшуулал, тэтгэлэг олгох тухай асуудлаар:

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан таван сурагчид тус бүр 5 сая төгрөг,

750 аас дээш оноо авсан 4 сурагчид 3.5 сая,

700-749 оноо авсан 19 сурагчид тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлэг

Эдгээр сурагчийг бэлтгэсэн 25 багшид 57 сая төгрөгийн урамшуулал

ЭЕШ-ын дүнгээр аймагтаа тэргүүлсэн 12 сургуулийн хамт олон болон захирал, сургалтын менежерийн урамшуулалд 118 сая төгрөг

8 сумын Засаг даргад 31 сая, нийт 400 сая төгрөгийн урамшуулал олгохоор аймгийн Боловсролын газраас ирүүлснийг аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд аймгийн ИТХ-д оруулж хэлэлцүүлэхээр дэмжсэн байна. Энэ асуудлыг дээрх хурлаар хэлэлцжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.