"ГАЛА" ХАМТЛАГИЙНХАН ЭРГЭН НЭГДЭЖ ТОГЛОЛТОО ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Нэг хэсэг өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж явсан Гала хамтлагийн охид дахин нийлж өөрсдийн бие даасан тоглолтоо хийхээр товложээ. Нэгэн үеийн охидын хоршил, өнгөлөг, хурц, тод өнгийг “Гала” хамтлагаас салгаж боломгүй. 2004 онд хамтлагаа байгуулж өсвөр насны охидыг байлдан дагуулж байсан охид өнөөдөр хүний халамжит хань, хүүхдүүдийн сайн ээж болсон. Гэсэн ч тэд урлагтаа эргэн ирж фенүүдийнхээ дурсамжийг сэргээж, сонорыг мялаах аж.

Тэд хоёр цомог гаргаж, нэг удаа бие даасан тоглолтоо хүргэж байсан байна. Бид "Хөвгүүн", "Уучлаарай Зулаа", "Нэг ангийнхан", "Насан туршийн хайр", "Өнчин тогоруу", "Азтай учрал", "Гэнэн дурлал" зэрэг дууг нь мэдэх билээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.