ОЛОН ТООНЫ ТЭМЭЭ ДАЙРЧ ОСОЛДСОН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ ФРАНЦЫН ИРГЭН НЬ ОЛОН УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ БАЙЖЭЭ

Францын жуулчин манай улсад тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа олон тооны тэмээ мөргөж, зам тээврийн осол гаргасан хэрэг гарчээ.  

Тодруулбал, Франц улсын иргэн Б нь энэ сарын 20 /2024.08.20/-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутагт автомашинтай зорчиж явахдаа осолдсон хэрэг гарсан байна. Ослын улмаас гурван тэмээ газар дээрээ үхэж, 2024 онд үйлдвэрлэгдсэн Патриот маркийн автомашин нь засварлах боломжгүй болжээ. Уг хэргийг Дундговь аймгийн замын цагдаагийн газар шалгаж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Франц улсын иргэн нь манай улсад 30 хоног зорчих визээр аялж байсан өгөөд олон улсын жолооны үнэмлэхтэй нэгэн байжээ. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.