"ЭТҮГЭН ИРВЭСҮҮД" ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

Олон улсын сагсан бөмбөгийн оюутны “ДЭЛХИЙН ЦОМ 36 дугаар тэмцээн БНХАУ-ын Жиси хотод боллоо.

Тус тэмцээнд Этүгэн Ирвэсүүд клубийн эрэгтэй нэгдүгээр шигшээ “Омни Этүгэн Ирвэсүүд” баг улсаа төлөөлөн оролцсон бөгөөд тус тэмцээнд олон улсын нийт 10 гаруй шигшээ баг оролцсон байна.

Наймдугаар сарын 21-ний өдөр болсон аваргын төлөөх тоглолт манай улсын тамирчид БНХАУ-н Бээжин хотын Биеийн Тамирын их сургуулийн шигшээ багтай тунаж үлдсэн бөгөөд 69:43 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар аваргын цомын эзэд болжээ.

Тэмцээний дэд болон гутгаар байруудад Хятадын Бээжин хотын биеийн тамирын их сургууль болон ХУА ДОНГ их сургуулийн багууд тус тус шалгарчээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.