Л.ГАНТӨМӨР: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРЧ БАЙГАА УЧИР ШАЛТГААН БОЛ УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр /2024.08.20/ хуралдсан.  Энэ үеэр УИХ-ын Гишүүн Э.Батшугар “Эдийн засгийн өсөлтөө эрчимтэй байлгах нь гадаадын хөрөнгө оруулалт чухал. Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын бүтээгдэхүүний эзэлж байгаа хувь нь бол 5-12 хувьтай явж байна. Тэгэхээр бид үүнийг яаж нэмэгдүүлэх, ямар аргачлалаар хайх вэ?” гэж холбогдох удирдлагаас асуулаа.

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр: Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа учир шалтгаан бол улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Тухайлбал, Японд очихоороо манайд ирж Уран олборло гэж хэлдэг. Ерөнхий сайд нь Монголд бууж байхад Уран олборлохгүй гэдэг хууль баталж байдаг. Хамгийн сүүлийн жишээ бол энэ концессын хууль шүү дээ. Концессын хуулиар баахан хүмүүсийг хошигруулж гэрээ хийчхээд хуулиа байхгүй болгочихсон” гэж хариулав.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.