УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТСҮМБЭРЭЛ: АЙМГУУДЫГ НЭГТГЭЖ СУМДЫН ТООГ ЗОРИГТОЙ ЦӨӨЛЬЕ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл бүсчилсэн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгохын тулд аймгуудыг нэгтгэж, сумдын тоог цөөлөх ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Сумдыг нэгтгэх асуудал руу зоригтой ормоор байна. 100 жилийн ойгоо хийж байгаа олон сумыг бид харлаа. Хөгжил нь ямар дүр зурагтай байна вэ. 21-р зуун гарчхаад байна. Сумдыг эдийн засгийн тооцооллоор нь нэгтгэх зураглалыг Эдийн засаг хөгжлийн яам гаргах хэрэгтэй байна. Монгол Улсад 330 сум хэрэгтэй юу, 150 сум суурин хэрэгтэй юу гэдгийг тооцоолж гаргахгүй бол аймгийн төвийнхөө хажууд 20 км зайд нэг сум байгаад байдаг. Энэ хажууханд байгаа Сэргэлэн сумыг хар л даа. Сургуульд нь анги дүүргэлт байхгүй. Олон хүн амтай Мандал сум, мянга хүрэхгүй хүнтэй говийн аймгийн сумтай адилхан Үндсэн хуулийн зохицуулалттай байна. Энийг өөрчлөх ёстой.

Бодит амьдрал дээр сумаа манаж үлдэж байгаа хөөрхий хэд маань гэж бодож, ярьдаг байдалд очжээ. Сумдыг нэгтгэхгүй бол эдийн засгийн хувьд ч, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гээд ч урагшаа явахгүй байна. Тэгэхээр 21 аймаг бодитоор хөгжлийн загварчлал болж чадаж байна уу. Бүсчилсэн хөгжилтэй уялдуулж 21 аймаг, 330 сумыг хэрхэн цөөлөх вэ. Энэ талаар судалгаа хийх хэрэгтэй” гэлээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.