"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль маргааш эхэлнэ

 "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тайж хайрхны бэлд зохион байгуулагдана. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд язгуур урлагийн тоглолт, зан үйлийн отог, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, уламжлалт хоол хүнсний амталгаат худалдаа зохион байгуулагдана. Мөн энэ үеэр Монгол Улсын 21 аймаг, нийслэл, олон улсын өвлөн уламжлагчдын тоглолт, гэр бүлийн гишүүдэд зориулсан соёлын боловсрол олгох хөтөлбөр гэх зэрэг олон талт арга хэмжээ болно.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.