“НОМИН ЛИФТ” ХХК-ИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Бид өмнө нь “Номин Лифт” ХХК-ийн салбарын мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байсан бол энэ удаад Засвар үйлчилгээний хэлтэс, лифт, урсдаг шат, шал болон краныг угсралтын хэсэг угсралт суурилуулалтын ажлыг танилцуулж байна.

“Номин Лифт” ХХК-ийн Засвар үйлчилгээний хэлтэс нь “Хотын хяналт”-ын газарт шалгуулж, лифт ашиглах тусгай зөвшөөрөл авч, засвар үйлчилгээний хэсэгт хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тухайн техник, тоног төхөөрөмжийг сар бүр “Барилга хот байгуулалтын яам”-аас баталсан аюулгүй ашиглах дүрэм болон үйлдвэрлэгч байгууллагын заавар зөвлөмжийн дагуу тогтмол хяналт шалгалт хийж, тохируулга, ашиглалт хариуцан ажилладаг.

 

Өнөөдрийн байдлаар Номин Лифт салбарын засвар үйлчилгээний хэсэгт 200 гаруй объектын 650 гаруй лифт, урсдаг шат болон шатны, 120 гаруй автомат хаалга, 7 ширхэг вандан болон цамхагт краны угсралт, 170 гаруй гар болон цахилгаан сэрээт ачигчийн засвар үйлчилгээ, түрээсийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

Номингийн салбар дэлгүүрүүдийн лифтны өдөр тутмын хэвийн ажиллагаа, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих мэргэжлийн 40 хүний бүрэлдэхүүнтэй лифт, урсдаг шатны Оператор Лифтчинг хяналтаар ханган ажиллаж байна.

 

Засвар үйлчилгээний тогтвортой үйл ажиллагаа явуулахад хамгийн чухал хэрэгцээт зүйлд сэлбэг хэрэгслийн нөөц байдаг бөгөөд тус салбарт хагас тэрбумын төгрөгийн үнэлгээ бүхий 450 нэр төрлийн 20,000 гаруй ширхэг  түргэн элэгдэх болон зайлшгүй байх шаардлагатай сэлбэгийн нөөц  байна. Мөн өөр төрлийн брэндийн лифт, урсдаг шатны сэлбэгийн захиалга авч гадаадын сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч 10-н компанитай хамтран ажилладаг. 

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.