ЭРХЭЭ ХАСУУЛСАН Ч ДАХИН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН ИРГЭНИЙГ 5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Иргэн Г 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр жолоодох эрхээ 1 жилээр хасуулжээ.

Гэвч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуарангийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон.

Тэрбээр “Би согтуугаар автомашин жолоодсондоо харамсан гэмшиж байгаа” гэж мэдүүлсэн байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар иргэн Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ташрамд мэдээлэхэд Эрүүгийн хуульд “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно" гэж тайлбарлажээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.