ЦЭРГИЙН АРСЛАН Г.ЖАМБАЛДОРЖ ДОПИНГИЙН ХАРИУГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДСАН ДАА ИЙНХҮҮ БИЧИЖ УУЧЛАЛ ХҮСЭВ

Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадамд зодоглосон зарим бөхийн сэргээшийн шинжилгээ хариу эерэг гарсан тухай мэдээлэл цацагдаад байна. Тэдний нэг нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж аж. Тэрбээр цахим хуудсандаа өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

 Г.ЖАМБАЛДОРЖ:  “Дөрөв давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан. Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр танилцлаа. Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна.

Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө. Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч,байнга эмчилгээ хийлгэж байсан.

Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох, санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна” гэж дурджээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.