ЭМИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЯНАХ ЛАБОРАТОРИЙГ САЙЖРУУЛАХ АЖИЛ УРАГШИЛЖ БАЙНА

Манай улсад тулгамдаж байгаа эмийн чанарын асуудлыг эмийн чанарыг хянах олон улсын стандарт, шаардлагад нийцсэн лабораторитой болсноор шийдвэрлэх боломжтой. 

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскалантэ нар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторид ажиллалаа. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын харьяа Эмийн лабораторийг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн ашиглагдахгүй байгаа зай талбайд нүүлгэн шилжүүлэхээр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд зөвшилцлөө. Ингэснээр манай улсын эмийн чанарыг хянах үйл ажиллагаа стандартын дагуу явагдах төдийгүй цаашид эм, эмийн бүтээгдэхүүнээ экспортод гаргахад чухал нөлөө үзүүлэх юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.