“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГАЗРЫН ДАРГА БНХАУ-ЫН КОМПАНИУДААС ХАХУУЛЬ АВЧ ТЕНДЕР ТӨСЛИЙГ ӨГДӨГ БАЙЖЭЭ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн газрын дарга Д.Б нь ашиг сонирхлын үүднээс эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж байгаа тендер, төсөлд БНХАУ-ын компаниудыг шалгаруулах, тендер, төсөлтэй холбоотой мэдээллийг дамжуулсны хариуд БНХАУ-ын “Ш”, “И” компаниудын Монгол дахь төлөөлөгч Л.Т-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.